Хүчирхийлэлд зөвтгөх шалгаан байхгүйн адил хохирогчийг буруутгах хандлага байх ёсгүй


Урлаг, соёлын одод цахим сүлжээгээр ёс зүйгүй яриа нийтэд цацсаны улмаас олон нийтийн дургүйцлийг хүргэж хүчтэй шүүмжлүүлээд авсан.

Урлагийн жинхэнэ зорилго нь олон нийтийг соён гэгээрэлд хөтлөх юм.

Болсон явдал, эсэргүүцлээс харахад бид ёс зүйгүй яриа, үйлдлийн буруу зөвийг ялгаж, үзэл бодлоо илэрхийлдэг хүний эрхийг үгүйсгэсэн буруу хандлагыг халж байгаа нь авууштай байсан ч хохирогчийг буруутгасан, хүний эрхийг үгүйсгэсэн сэтгэгдэлүүд цөөнгүй байсан тул тус кейсд анализ хийж үзэл бодлоо сийрүүллээ.

Хүчирхийллийн хохирогчид сэтгэл зүй, бие махбодоор гэмтэхээс гадна олон талаар хохирсон байдаг. Тэдэнд гэр бүл, хамт олны зүгээс өөрөө яах гэж задгай хувцас өмсөв, яах гэж эрэгтэй хүн дагаж явав гэх мэтчилэн буруутгасан хандлагаар хандах нь болсон үйл явдалд өөрийгөө буруутгах, өөртөө итгэлгүй болох, бусдаас айж эмээх цаашлаад эрүүл мэнд амь насаараа хохирох эсдлийг бий болгодог. Гэтэл хүчирхийллийг бид ямар ч тохиолдолд зөвтгөж болохгүй.

Гэр бүлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх нийгмийн хэм хэмжээ нь хүчирхийллийг сонссон ч сонсоогүй, мэдсэн ч мэдээгүй мэт байх, хүчирхийлэлд өртсөн ч чимээгүй байх зуршлыг бий болгодог .

(Оюунчимэг,Баярцэцэг, 2018, хуу10)

Хохирогчдыг буруутгах хандлагыг бидний эцэг эх бага наснаас авхуулаад бурууг өөрөөсөө хай гэх хэт туйлширсан шаардлагаас эхлэлтэй гэж хардаг. Бага насандаа хүүхдэд зодуулаад ээж аавдаа хэлэхэд “өөрөөсөө болсон юм биш үү” гэж хэлүүлж байсан л биз дээ. Аливаад тэнцвэртэй байх буюу бодитоор үнэлэх чадварт суралцах шаардлагатай байгааг дараах сэтгэгдлүүдээс харж болно.

Эдгээр сэтгэгдлүүд нь хүчирхийллийг өөхшүүлж байгаа хамгийн том хэлбэр юм.

Хэн ч хүчирхийлэлд өртөх гэж зугаалганд явахгүй, биеэ зөв авч яваагүй байсан ч хэн нэгэн хүнийг хүчирхийлэх ёсгүй.

Бид бүгд эрх чөлөөтэй байсныхаа төлөө, хүссэн хувцасаа өөрийнхөө биед өмссөнийхөө төлөө, гудамжаар алхаж байсныхаа төлөө хүчирхийлүүлэх нь зөв гэж үү. Тэгвэл бид амьтай байсныхаа төлөө алуулвал хэвийн зүйл болж таарах байх. Тэр эмэгтэй хүчирхийлүүлсэн, өөрөөсөө болсон гэж хэлэх бус тэр хүн хүчирхийлсэн, түүний буруу гэж ярьж сураагүй байгаа нэг хэсэгт нь илхэн. Бараг хүчирхийлхээс өөр сонголт байгаагүй, зодохоос өөр сонголт байгаагүй, хохирогч өөрөө тэр замыг сонгосон мэт ярьдаг хэсэг цөөнгүй. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүэд сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлтийн хэд хэдэн шинж тэмдэг илэрч, амиа хорлох бодол төрөх явдал түлхүү тохиолддог. (Жендэрт суурилсан хүчирхийлэл судалгаа, 2017, UNFPA, Үндэсний Статистикийн Хороо)

Цаг үе өөрчлөгдөж овоо босгоогүй бол шаазгай юун дээр суухав гэх мэт хүчирхийллийг хөхиүлэн дэмжсэн агуулга бүхий хэлц үг моданаас гарах цаг болжээ. Хүчирхийллийн соёлын суурь эрчүүдийн дундах бэлгийн хүчирхийлэл агуулсан хошин ярианаас эхэлдэг. Ёс бус зүйлийг өмгөөлж цэцэг цэврүү шиг охидоо буруутгахаа больё.

Нөгөө талаасаа иргэд буруу муу зүйлийг шигшиж сурч байна. Тэдний үзэл бодлуудаас харахад:

Иргэд буруу зүйл хийсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, цахим орчинд нийтэлж болох болохгүй зүйлсийн талаар, яагаад бид анхаарах шаардлагатай байдгийг мэддэг болсон бөгөөд хохирогчийг буруутгах хандлагыг халах нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг өөгшүүлэхгүй байх чухал хөшүүрэг гэдгийг ойлгосон байгаа нь сайшаалтай байв. Тэд үзэл бодлоо бусдыг харааж зүхэх бус авах ёстой арга хэмжээ, нийтийн санал бодлыг үндэслэн буруу зөвийг ялгаж салган бичжээ.

Хэсэг бүлэг иргэд бичлэг нь ил болсон урлаг соёлын одод руу хүчтэй дайралт хийх болов. Тэд хүчирхийллийг жигшиж байгаа мэт сэтгэгдэл үлдээж байсан хэдий ч нөгөө талаасаа хувь хүний нэр хүнд, хувийн амьдрал руу хэт халдаж байгаа нь бусдыг гутаан доромжилсон болчимгүй үйлдэл гаргаж байлаа.

Cyberbullying буюу цахим хүчирхийлэл нь дижиталчлагдсан орчин үеийн шинээр гарч ирж буй нийгмийн асуудал юм.

( Cyberbullying on social networking sites: A literature review and future research directions, 2021, 103411,)

Эдгээр сэтгэгдлүүдээс харахад:

Алдааг нь засаж шүүмжлэх, тэдэнд алдаа гэдгийг ойлгуулахын оронд харааж зүхэх нь өөрөө утгагүй зүйл. Бид шүүмжлэхдээ ч хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хайр сэтгэлээ холбох хүнээ сонгох нь тухайн хүний өөрийн сонголт. Хятад, орос, америк байна уу ямар орных байхаасаа үл хамааран тухайн хүний л сонголт. Бид бусдын сонголтыг буруутгах эрхгүй. Тэд үнэхээр хар тамхи хэрэглэдэг бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ, холбогдох мэргэжилтнүүд арга хэмжээ авна. Цуурхалыг жинхэнэ мэт тэднийг буруутгах нь хүнийг гүтгэх, доромжлох ёс зүйгүй үйлдэл.

Цахим хүчирхийллийн үр дагавар нь:
1. Сэтгэцийн хувьд- бухимдах, ичих, уурлах, тэвдэх
2. Бие махбодын хувьд- ядрах, нойргүйдэх, гэдэс базлах, гар салгалах, хөлрөх гэх мэт нөлөө үзүүлдэг. Зарим тохиолдолд цахим хүчирхийлэл бусдыг амиа хорлоход хүргэдэг талтай. (Cyberbullying: What is it and how to stop it, UNICEFF)

Мөн хүний ямар хэв маягаар хувцаслах нь тухайн хүний эрх билээ. Бусдыг өмссөн зүүснээр нь буруутгах, доромжлох хандлагаа засъя гэж уриалмаар байна. Ихэнх сэтгэгдлүүдээс харахад эмэгтэй рүү довтлох хүч илүүтэй байна. Жендэрийн асуудал бас л яригдана. Ялгаагүй л нийгмийн эрэг шурга атал эмэгтэй хүнд илүүтэй өндөр шаардлага тавьдаг, доогуур үнэлдэг хандлага хэвээрээ байсаар л. Бүгдээрээ жендэрийн мэдрэмжтэй, мэдлэгтэй байя.

Дүгнэн хэлэхэд бид хохирогчийг буруутгах хандлагаа энгийн мэт хүлээж авдаг байдлаа орхих цаг болсон. Эрх чөлөөт нийгэмд бүгд эрхээ эдэлж үүргээ гүйцэтгэж амьдармаар байна. Үндсэн хуулийн оршил хэсэгт “-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,” мөн 17-р зүйлд иргэний үндсэн үүргийн заасан байдгаас “2/хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;” гэж тус тус заасан байдаг. Хүний эрхийн ойлголт, мэдрэмжгүй маазралт хийдэг бол өөрийнхөө хандлагад анхаарах хэрэгтэй. Залуус нэмэх 18 яриагаа хошигнол гэж бодохоо болих цаг болсон. Хүн байхын тулд хүний эрхийн мэдрэмжтэй болъё. Хүчирхийлэлд зөвтгөх шалгаан байхгүйн адил хохирогчийг буруутгах хандлага байх ёсгүй. Хохирогчийн явсан газар, өмссөн хувцас руу бурууг чихэх өөдгүй зангаа хаяж хүний эрхийг дээдэлье. Бидэнд шүүмжлэлт хандлага хэрэгтэй гэхдээ зөв аргаар, зөв үйлд уриалъя. Бурууд хатуу, зөвд зөөлөн байя.

                                                                                                                                            Б.Тольтгилбэр 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.203
    2021/04/18

    Одоо больцгоо энэ хавар Сэли Бачка хоёр хүчин шаагаад ковид заналхийлээд арай байтал араас нь алдарт дон жуан Анандбазар 1000 гаран эмэгтэйг тэнгэр харуулж тааз од тоолуулсан гээд бүүр алингаа алдлаа.Энэ хаврын үнэнхүү хөгжөөнтэй гараар Бачка Сүнээ Анака нар ийнхүү өрсөлдөгчгүй тодрон гарч хорионд байгаа ард түмнээ баясган цэнгүүллээ та нартаа баяраллаа.Бачкагийн ярьсан ярианы гол баатар тэр хүүхэн чи Сүнээтэй нэгдээч хоёр хоног бие засуулахгүй гэнэт аймаар их хорхог боодог идүүлээд хар нүдэн хийж өгөөд хөөрхий мэдэхгүй л ундаа гэж бодоод уусан байх чи гэтэл яав гэдэс нь мэдээж хямрийшт тэгээд тасраад хөөрхий хэвтэж байхад нь хоёр хөлийг нь мөрөн дээрээ тавиад хүчирхэг цохилтоо хийтэл өөдөөс нь чацгаараа харваж аврагдсан ч гэлээ ингэж дэлгэмэл дэлгэц таван хошуу болсноороо чи хохирогч Сүнээтэй нэгд манай Сүнээ бол хүчирхийлэлд өртөж хохирсноо бас бичлэг энэ тэрээр хэлнэ гэжуугаа үндэсний тэмцэгч бэлгийн мөлжлөгийг сөнөөн дарах аугаа орчин цагийн Мандухай ахайтан та шүү таны тэмцэлд бэлгийн мөлжлөгт орж хүсээгүй эрийхээ дор тарчлан зовж алцайж хэвтсэн мянга мянган эмэгтэйчүүд нэгдэнээ хоржийлоо мөлжлөгөд өртсөн монгол эмэгтэйчүүд нэгдэгтүн

    Хариулах