ЭМЯ: Коронавирусийн 1340 тохиолдол шинээр бүртгэгдэж, ГУРВАН хүн нас барлаа


ЭМЯ-наас ээлжит 11 цагийн мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11963 хүнээс шинжилгээ авахад  1340 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол   21995 тохиолдол боллоо. Халдварын улмаас 24 цагийн хугацаанд 3 хүн амиа алдлаа. Ковид19 халдвараар нас барсан хүн 44 болж нэмэгдлээ. Эдгээр иргэдээс 427 хүн эдгэрч гэртээ нийт эдгэрсэн хүний тоо 11877 болов.   

Нас барсан гурван хүний нэг нь 44 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан, 51 настай эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт, Иргэн Ц дөрөвдүгээр сарын 15-нд батлагдаж эмчлүүлж байгаад нас баржээ.

Нийт халдварын  нь  1220 тохиолдол нь Улаанбаатар хотод, бусад  нь орон нутагт гарлаа. Улаанбаатар хотын хувьд халдвар бүх л хэсэгт бүртгэгджээ. 

Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 2054 нь хөнгөн, хүндэвтэр 860, хүнд 231, маш хүнд 57 хүн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.