Хөл хорионы үед илэрсэн 6966 ковидын тохиолдол Дүнжингаравын хурлаас ГОЛОМТОЛСОН УУ?


Ковидын халдвар хөл хорьсон сүүлийн 7 хоногт эрс нэмэгдэж өдөрт 700-1340 хүрсэнд олон хүн гайхаж эргэлзэж буй. Гэтэл энэ нь халдварын нууц үедээ байсан тохиолдлууд, ойрын хавьтагчдаас нь 5-7 хоногийн дараа илэрч буйтай холбоотой аж. ЭМЯ-ны албан ёсны мэдээллээс харахад хөл хорио эхэлсэн 04 сарын 10-аас хойш буюу өнгөрсөн 7 хоногийн даваа гаригаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд нийт 6966 халдвар илэрчээ. Үүнээс зөвхөн энэ 7 хоногт 22 хүн ковидын улмаас нас барлаа. Ковидын халдвар 04 дүгээр сард гэнэт ийнхүү эрс нэмэгдсэнийг судлаач мэргэжилтнүүд судалж, сүүлийн 15 хоногийн хугацаанд болсон томоохон арга хэмжээнүүдэд анализ судалгаа хийж голомтыг нь судлахыг оролджээ. Энэ судалгаагаар

04 сарын 03-ны өдөр Дүнжингарав зах дээр болсон 1200 хүн оролцсон гэх АН-ын их хурлын арга хэмжээ ковид эрс нэмэгдэх голомт болсон байж болзошгүй байна. Учир нь үүнээс хойш 5-7 хоногийн дараанаас халдварын тоо эрс өссөнийг ЭМЯ -ны мэдээллээс харж болно. Тухайн үед АН-ын их хуралд оролцохоор аймаг орон нутгаас АН-ын гишүүд олноороо ирж уулзаж цугласан байдаг. Тэднийг PCR шинжилгээнд бүгдийг хамруулсан хэмээн тус хурлыг зохион байгуулагчид мэдэгдэж байсан. Гэвч хурлын өмнөх орой 2-3 хүнээс ковид илэрч тусгаарлагдсан мэдээлэл хэвлэлүүдэд гарч, УОК-оос анхааруулга шаардлага хүргүүлсэн ч үл тоон Дүнжингаравын хуралдаан болсон юм. Энэ хурлаас хойш яг 5-6 хоногийн дараагаас ковид огцом өсч 10-ны бямба гаригаас "хатуу" хөл хорионд шилжсэн билээ. Ковидгүй "ногоон" бүс байсан аймаг орон нутгуудад ч халдвар бүртгэгдэж, олон аймагт ковид эрс хурдтай тарсан нь АН-ын их хурлын төлөөлөгчид буцсантай таарч байгаа нь тохиолдлынх биш юм. Энэ бол улстөржүүлэх асуудал биш ч ковидын халдварын тархац үнэхээр АН-ын их хуралтай таарч эхэлжээ. Олон нийтэд мэдэгдсэнээр олимпийн аварга Н.Түвшинбаяр халдвар авсан гэх мэдээлэл тараад байгаа. Тэрбээр хэрэг гардаг өдөр АН-ын их хуралд оролцохоор ирсэн Булган аймгийн дарга нартай хамт байсан. Энэ нь Түвшинбаяр аварга АН-ын хурлын төлөөлөгчдөөс илэрсэн голомтоос халдвар авсан байх өндөр магадлалтай байгаа аж.

No description available.



Сэтгэгдэл (29)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.155
    2021/04/22

    Манай сүр Данзан бас 100 100 гаар нь энд тэнд цуглуулж уулзаад явсан шүү МАНАН л тараагаад бна

    Хариулах
  • 66.181.186.232
    2021/04/19

    энэ хэдэд Улс Төр нь чухал Эрүүл мэнд гэж дараагийн асуудал online хийж бусад газрууд болоод байгаа

    Хариулах
  • 192.82.91.193
    2021/04/19

    Үнэн үнэн.Ийм цаг үeд ийм их хүн цуглуулж эрсдэлд оруулсан байна.Юунд үхэх гэж байгаа юм шиг ямар зорилготой хурал цуглаан.,өв өлжин,хава

    Хариулах
  • 66.181.161.124
    2021/04/19

    хурал цуглаан хийхээ түр хойшлуулж болоогүй юм уу.ардчила

    Хариулах
  • 202.55.188.34
    2021/04/19

    Hot aimag sumaas covid garch bgn unenshde. Baasan avgai 2 udur talbai deer orilson. Hichneen hund haldvar taraasang bas zarlah heregtei. Ger buleere covid tuschihaad tusviin mungiig ureed hevtej bgn unenshde

    Хариулах
  • 202.126.89.214
    2021/04/18

    манайхан ч буруугаа бусад руу чихэж уснаас хуурай гарах гэж зүтэгдэг хүмүүсдээ 2 ын тоо 2 эзэнтэй гэдэг шиг хаана хаанаа юм байгаа байх ямар ч байсан вакцинаас болж ихэснэ гэж байхгүй харин хурал цуглаан бол асуудал!!!

    Хариулах
    • 202.126.90.117
      2021/04/19

      АН-ынхан халдвар тараасан хэрэгт орохоос зайлах гэж, вакцинруу оруулах арга хэргэлж байгаа нь тодорхой байна!

  • 192.82.87.113
    2021/04/18

    Сэтгэж боддог хүнд арай өөр өнцгөөс харах хэрэгтэй юм шиг санагдсан. Хятад вазцинаас болсоныг үгүйсгэх аргагүй юм. Хүн харх шиг туршилтанд хамруулаад байгаа юм бишүү!!!

    Хариулах
  • 192.82.67.243
    2021/04/18

    Тарж бутарсан АНусуудын бөөгнөрөл хичнээн короно тараавдаа Цогтгэрэл гэх амьтан мөнгө тарааж аюулд учрууллаада

    Хариулах
  • 202.126.89.78
    2021/04/18

    Энэ засаг өүтэхгүй ээ.3 хан сая хүнийг эрсдэл бмгатай аваад гарах бүрэн боломж байлаашдээ.Новшнууд юмаа.Огцороо эд нараас дор ажиллана гэж баыхгүй

    Хариулах
  • 202.126.89.78
    2021/04/18

    Биднийг удирдаж байгаа өмхий гайнуудаас болж баларчлаа

    Хариулах
  • 202.126.89.78
    2021/04/18

    Буруугаа хүнрүү чихдаг Амарсайхан,эцсээ хүртал хөл хорихгүй гэж бодлоггүй солиордог Юунэрдэнэ 2оос боллоо.Тонилж далд ор

    Хариулах
  • 66.181.180.33
    2021/04/18

    МАН 100н жилийн баяр тэмдэглэлтээс эхлээд Дүжинжингаравын цугларлалтаар дараалуулаад одоо явган хүмүүсийн бөөгнөрөлөөс болж халдвар гэрлийн хурдаар тархаж байх шиг байнаа. Манайхан шиг ухамсар муутай Ард Түмнийг хатуугийн хатуу өөрөөр хэлбэл гэрээс нь толгой цухуйлгахгүй хорих хэрэгтэй

    Хариулах
    • 203.91.115.54
      2021/04/18

      Энэ хоёр нам ойн баяр нэг нь даогаа сонгох гээд бөөгнөрөл үүсгээд ковид тарсан байх Ер нь халдвартай газраас автобус автобусаар нь халдвар зөөсөн гээд их юм байгаа даа одоо үнэхээр дийлэхээ больсон биз дээ

  • 66.181.161.72
    2021/04/18

    Ymiig hvch tvremgiileh huuli shiidveree biylvvldeggvi duraaraachuidaas iim l balag gardag

    Хариулах
  • 66.181.161.72
    2021/04/18

    Gaitai balaguud ymaa bvtehgvi bolgon ene namaas garah ymaa hurald horiotoi ved hodoo oron nutgaas yvj l bdag ergeed irehed tvrgevchilsen onoshluuraar koronotai garch hodoogvvr taraasan balainuud

    Хариулах
  • 66.181.183.149
    2021/04/18

    бүгдийг хэт задгай тавьсан Амарсайхан, сумьяабзар нараас чинь болж байгаа юм

    Хариулах
  • 66.181.181.24
    2021/04/18

    МАН- хурал , урлагийн тоглолтоос биш үү зөв дүгнэлт гаргамаар юм муу л бол хойд хар овоохой гэдэг шиг юм болох юм аа .Би аль ч намын гишүүн,дэмжигч биш

    Хариулах
  • 66.181.161.12
    2021/04/18

    Гайнууд идэж ууж ханахгүй албан тушаалын төлөөх намынхаа дотоод дайнаа улс гүрэнг минь сүйрүүлчихлээ дээдсүүдэд хууль үйлчилдэггүйн гай борчууд энгийн ард ингээд цугласан бол аль эрт бариад шоронд суулгачихсандаа ер нь үүний ард ерөнхийлөгч Баттулга байгаа шүү

    Хариулах
  • 66.181.183.217
    2021/04/18

    Ene balai namuud unen gai bolohiimaa

    Хариулах
  • 202.126.89.17
    2021/04/18

    Цогтгэрэл гэж хар гай байх юм аа. Хархан нүдэн концерт зохион байгуулж анхны ковид тараасан бол энэ цар тахлын үед онцгой комиссын шийдвэр зөрчиж цуглаан хийж хавтгай халдвар тараалаа энэ хүнд хууль хяналтын байгууллага арга хэмжээ авч ард түмнээс уучлал гуйлгах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.55.188.45
    2021/04/18

    Тэгвэл Түвшинбаяр шоронд ковид тараасан анхдагч болсон гэсэн үг үү?

    Хариулах
  • 202.9.40.12
    2021/04/18

    Муу юм модон улаатай гэж хэрүүл шуугиан тарьж хамаг амьтан цуглуулснаас мөр нь харлаж олныг хордуулж дээ

    Хариулах
  • 103.229.123.142
    2021/04/18

    орон даяар тараалаадаа

    Хариулах
  • 103.14.37.125
    2021/04/18

    Гай газар доороос АН хаанаас хамаагүй гай тараад гараад ирнэ

    Хариулах
  • 202.9.46.104
    2021/04/18

    АН ынхан eр нь төрийн эсрэг хууль зөрчиж ковид тараалаа шүү дээ.АН ынхан тэргүүоэгчид бүгд гудамжнаас төрд гарсан тэрбумтнууд.

    Хариулах
  • 150.129.142.116
    2021/04/18

    Орон нутаг руу ижилхэн зэрэг гарч эхэлсэн нь Ийм учиртай байж. АН хан хэзээч ард түмнээ бодож байгаагүй энэ засаг төрийн ажлыг улам бүр унагах явуулга хийж байна. Энд тэндгүй хөл хорионы үеээр жагсаал цуглаан хийсэн. Батсуурь гишүүн энэ өвчин бидэнд хамаагүй бид намаа сонгуулиа бодно гэж ярьсан удаатай. Ийи л Нам даа ардчилал

    Хариулах
    • 103.10.22.76
      2021/04/18

      Чамд шинжлэх ухааны тайлбар өгөх үү.Ковид халдвар задгай орчинд халдварлахгүй. Тиймээс гадуур салхинд яв гээд бгаа юм ш дээ. .

    • 66.181.184.194
      2021/04/18

      Гай ковид дотроос Ковид АНам дотроос гэж үнэн юм даа.