Л.Чинбат: Хууль хяналтын байгууллагын ДАРАМТ ШАХАЛТАД шударгаар хөдөлмөрлөж амьдрахад үнэхээр хэцүү болжээ


“Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг ЦЕГ-ын албан ёсны цахим хуудаст эрэн сурвалжилж буй мэдээллийг оруулжээ. Эрэн сурвалжилж буй шалтгаанаа “Мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар луу залгахаар дуудлагад хариу өгөхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэж тайлбарласан байсан. 

Үүнд хариу болгож, Л.Чинбат өөрийн цахим хуудаснаа тайлбар хийсэн байна. 


''Намайг цагдаагаас эрэн сурвалжилж эхэллээ гэжээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна. Эрүүгийн Цагдаагийн Газраас надад нэг ч удаа өөрт мэдэгдээгүй,  мөн манай өмгөөлөгчид 2021 оны 4-р сарын 26-ны өдөр намайг дуудан ирүүлэх бичиг өгчхөөд уг өдөр нь болоогүй байхад оргодол мэтээр улс орон даяар зарлаж, эрэн сурвалжилжээ. Урамшууллын мөнгө илүү авсан хэргээр 5 дахь жилдээ шалгагдаж байна. “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулж, сүүлийн 20 гаруй жил газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа хавар, зун, намартаа өглөө 05 цагаас шөнийн 00 цаг хүртэл тариан талбай дээр ажиллаж өнждөг. Энэ хугацаанд ялангуяа цар тахалтай энэ хүнд цаг үед Монгол Хүндээ эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнсийг хямд хүргэх зорилготой ажилласаар ирсэн. Улсаас нэг ч төгрөг хууль бусаар авч, хулгай хийж үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье.  Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сантай 4 удаа урамшууллын мөнгөний асуудлаар тооцоо нийлээд өглөг, авлагагүй болохоо баталгаажуулсан актууд, урамшууллын мөнгөтэй холбоотой санхүүгийн баримтуудыг үзээд та бүхэн дор бүрнээ дүгнэлтээ хийнэ биз ээ. Хууль хяналтын байгууллагын дарамт шахалтад манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ. Одоо бол маш их туйлдаж байна.''



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.78
    2021/04/19

    Төмсөө тарихаа боличох тэгээд харая.Наад АТГ Цагдаа төмс тариад ард түмнээ хагаг.Монголын энэ балиар төр засаг хувийн хэвшилээ байнга шалгаж дарамталдагаа хэзээч болихгүй юм бна.компаниа тараагаад олсон хэдэн төгрөгөөрөө тайван амьдарсан нь ч дээр юм уу.

    Хариулах
  • 59.153.112.130
    2021/04/19

    Үнэхээр хөдөлмөр ханхалсан хүн.Ямарч байсан хужаа ногоог монголд оруулж ирэхгүйн төлөө тэмцэж эх орныхоо хөрсөнд хүнсний ногоогоо тарьж ургуулан монголчуудаа хорт хавдраас аварч байгааг мэднэ.

    Хариулах
  • 202.126.89.78
    2021/04/19

    Харин тийм.шүү.АТГ авилгачдаа шалгамаар юм .Гэтэл хувийн компанийнханыг зээл авсаных нь төлөө шалгаад байх юм.Уг нь зээлээ ном журмаар нь аваад зориулалтын дагуу л зарцуулсан юм.Үнэхээр шантарч байнаа.Зүгээр байх нь хамаагүй дээр,

    Хариулах
  • 192.82.90.167
    2021/04/19

    Abilgald abtuulah nee naad cdanuud chin

    Хариулах
  • 66.181.176.123
    2021/04/19

    Ene bol mongoliin nvvr tsarai iim l bga toriin huwtsas omosson awilagchdiig hezee ch hairlaj bolohgvi .

    Хариулах
  • 66.181.190.31
    2021/04/19

    цол, шагналаар наймаалалцаад явдаггүй л юм шиг байна даа.

    Хариулах
  • 150.129.142.242
    2021/04/19

    Арай л юмаа .

    Хариулах
  • 192.82.75.203
    2021/04/19

    Ариун сайхан нэр хүндийг нь алаад хаячихжээ Чинбаагийн төмс бүтээгдэхүүн дажгүй шүү яагаад чамаар оролдоод эхлэв ээ? хөгшөөн хэний дургүйг хүргэчихэвээ уг нь охин чинь сайд засгийн газрын гишүүн дээ архираач алалцаач тулалдаанд зөвхөн мөнгө эрх мэдэлтэнгүүд орно бүү ай ард тань Гачуурт байна

    Хариулах