Хөвсгөл аймагт нийслэлээс очсон хоёр иргэнээс Ковид19 илэрчээ

5 цаг 43 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд Улаанбаатар хотоос очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Хоёр иргэний түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд давтан шинжилгээ хийж, аймгийн төв рүү илгээхэд хариу нь мөн эерэг гарч, батлагдсан байна.

Иймээс хатуу хөл хорио тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх талаар тус сумын ЗДТГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна