“Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа гэр бүлийг “Verocell” хийлгэхгүй бол ажиллуулахгүй гэж дарамталжээ


Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн цөөнгүй ажилчин COVID-19 халдвар авснаас зарим цехүүдээ зогсоогоод байсан. Тэгвэл тус үйлдвэрийн ажилтан ХЭҮК-т хандсан байна. Гомдол гаргахдаа “Үйлдвэрийн ажилтанд болон гэр бүлийн 18-аас дээш насны бүх гишүүнд коронавируст халдвараас сэргийлэх тарилга “Verocell” вакциныг сонголтгүйгээр хийж байгаа.

 Гэр бүлийн гишүүд нь хийлгэхгүй бол ажилд гаргахгүй гэж айлган сүрдүүлж байна.  Харшлах шалтгаантай хүмүүст ч эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хүчээр вакцинд хамруулж байгаа” гэжээ. Энэ дагуу ХЭҮК-оос “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнд зөвлөмж хүргүүлжээ.

Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу коронавируст халдвараас сэргийлэх вакцинд албадан хамруулах хууль зүйн үндэслэлгүй. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, түүний гэр бүлийг вакцинд хамруулах удирдамж, зааварчилгаа нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалах эрхийг зөрчиж байна гэж ХЭҮК үзсэн байна. Тиймээс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд үйлдвэрийн газрын нийт ажилтан болон гэр бүлийн гишүүдэд коронавирус халдвараас сэргийлэх вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжийг олгох, вакцин хийхэд харшлах өвчинтэй хүнд хийхгүй байх үйлдвэрлэгчийн зааврыг дагаж мөрдөх, вакцинд хамрагдаагүй ажилтны бусад эрх, тухайлбал хөдөлмөрлөх эрхийг хязгаарлахгүй байх зөвлөмжийг өгөөд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.130
    2021/04/20

    Залуу ажиллар ирээдүйтээ хүмүүст шилдэг вхкк хиймээр байн - орос вакк, дээлчүүлтхятад вакк хиылгээгүй шдн

    Хариулах
  • 202.126.90.98
    2021/04/20

    Вакцин хийлгэсэн нь өөрийгөө хамгаалчихна. Вакцин хийлгээгүй нь өөрөө эрсдэлээ үүрчихнэ. Иймд вакциныг албадан хийх нь буруу. Угаасаа хуулиараа болон дэлхийн хэмжээнд албадан хийхийн эсрэг заалттай байгаа.

    Хариулах
  • 103.26.195.156
    2021/04/19

    Hiilgeh heregtei er ni uureg gej oilgoj bolohgui bgaa uomuu?

    Хариулах
  • 103.212.116.76
    2021/04/19

    хийх ёстой шүү хэрэв хийлгэхгүй гэвэл ажлаасаа гарах хэрэгтэй дээ өчнөөн олон хүмүүсийн амь настай холбоотой тул хүний рэх ярих хэрэггүй ардчилал гэхээр юм болгоныг сөргүүлэх юм дээ

    Хариулах
  • 64.119.24.170
    2021/04/19

    Бадамсүрэнгийн зөв яаралтай горимоор аль элбэг вакцин хийж дархлаажуулж ажлаа тасралтгүй явуулахгүй бол ЭТ үйлдвэрт халдвар тархвал цайны сүүгүй болноо.

    Хариулах
  • 103.229.121.125
    2021/04/19

    Эрдэнэт үйлдвэр улсын онцгой чухал обект учраас ийм шаардлага тавих нь зөв .Иймээс тухайн ХЭҮК т гомдол гаргасан хүн тэнд ажиллахгүй байж болно шүү Ар гэрээ бод вакцин албадаж хийхгүй . Үйлдвэрийн шаөрдлага зөв шүү

    Хариулах