Олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ рүү дайралтууд их ирж байгаа нь эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэл зүйд СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ байна


ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус газрын дарга Л.Энхсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тохиолдлын тоо өндөр хэвээр байна. Нэг хүнд ногдох тохиолдлын тоогоор нэлээд дээгүүрт орж байгаа. Энэ үед эмийн бус аргуудыг хэрэглэх тухайлбал, хөл хорио тогтоох, гараа угаах, аль болох олуулаа цугларахгүй байх арга хэмжээг авдаг. Хөл хорионы гол утга учир нь хүмүүс уулзахгүй байх юм. Халдварын тоо өндөр хэвээр байгаа энэ үед эрүүл мэндийн ажилтнууд ачааны хүндийг үүрч байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ рүү дайралтууд их ирж байна. Энэ нь эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Тиймээс олон нийтийн сүлжээн дэх буруу ташаа мэдээлэл, гүтгэлэгт автахгүй эрүүл мэндийн ажилтнууддаа урам өгч байхыг уриалж байна" хэмээн хэллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.30
    2021/04/20

    ХӨСҮТ ийн эмч ажилчидын олон хоног сарын нойр хоолоо хасч ажиллаж байгааг ард түмэн мэднээ Энэ дайралт бол цэвэр улс төржиж МАН ын нэр хүндийг бүх шатанд унагах гэсэн АН ын бодлоггүй үйл ажиллагаа үргэлжилж байнаа хэвлэлийн эрх чөлөөгөөр далимдуулж худалддагдсан сэтгүүлч нарын мэдээлэл гэдгийг ард түмэнд сайн ойлгуулах ёстой доо

    Хариулах
  • 103.229.120.101
    2021/04/20

    Овол босгоогүй бол шаазгай хаанаас суухав дээ

    Хариулах