ГССҮТ: "УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эмнэлгийн тусламж аваад явсан, хэвтээгүй"

17 цаг 13 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ослын дараа түүнийг эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэсэн бөгөөд биеийн байдлыг нь тус төвийн холбогдох албанаас тодруулахад "УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Манайд хэвтэн эмчлүүлээгүй, эмнэлгийн тусламж аваад гарсан" гэх мэдээллийг өглөө.

 Сануулахад, тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргаж,  замын хашлага даван хашаа мөргөсөн байдаг.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Пүрэвдоржийн согтуурлын зэрэг 1.31 гарсан байна. Хөл хорионы үеэр төрд түмнийг төлөөлж суугаа УИХ-ын гишүүн согтууруулах ундаа хэрэглэж, хууль зөрчсөн уг үйлдэл түүнийг эргүүлэн татах хүртэл хариуцлагын асуудал яригдах уу гэдэг анхаарал татаж байгаа юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар түүнийг 7-30 хоног хүртэл баривчлах, зургаан сараас хоёр жил хүртлэх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар заасан байдаг аж.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.92
    6 цагийн өмнө

    Хэрэлдсээр байгаад хэрүүлийн бузар болж хар хэл ам хараал хүрчээ . Хийморийн сан тавиулж гай барцадаа арилга

    Хариулах
  • 64.119.19.40
    7 цагийн өмнө

    согтуурлын зэрэг хөнгөн: 0,5-1,5%; дунд зэрэг нь: 1,5-2,5%; хүнд зэрэг нь 3,0 гэж ОХУ-д үздэг юм байна, манайд бодвол адилхан авч үзэх байх. Тийм сүржигнээд байх юм биш байна.

    Хариулах
  • 66.181.190.46
    14 цагийн өмнө

    Согтуугаар машин жолоодсон новшнуудыг эрүүлжүүлчихээд шүүхээр оруулж эрхий нь хасахаа больсон юм уу?

    Хариулах
  • 192.82.82.253
    14 цагийн өмнө

    14 хоног хэвтээд сайхан амраад авахгүй дээ.

    Хариулах
  • 202.126.88.222
    15 цагийн өмнө

    Эргүү дашз

    Хариулах