Ерөнхийлөгчийн “гал өрдсөн” мэдэгдэл ба “Унасан хүн ууртай байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаснаа танилцуулаад Улсын Дээд шүүхэд хандаж буйгаа мэдэгдлээ. Тус захирамжид “МАН Үндсэн хуулийг зөрчиж, засаг төрийн тогтолцоог нам төрийнх болгож, төрийн байгууллагуудын үүргийг гажуудуулж байна.

Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын суурь болох Үндсэн хуулийг гажуудуулсан зэрэг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд харш үйл ажиллагаа явуулах болсон тул МАН-ыг тараах нөхцөл бүрдсэнийг үндэслэн захирамжилсугай” гэсэн юм. 

Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл бөгөөд тараах тохиолдолд Улс төрийн намын тухай хуулийн 23.1-т заасны дагуу “Намын үйл ажиллагааг намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын тав хоногт багтаан Улсын Дээд шүүхэд бичгээр мэдэгдэх учиртай. 

Улсын Дээд шүүх ажлын тав хоногт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байдаг аж.

Улс төрд "гал өрдсөн" Ерөнхийлөгчийн мэдэгдэл яг одоо сошиалыг "намчдын тулаан"-ны талбар болгоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч аливаа захирамж гаргах бүрэн эрхтэй ч хууль ёсных байх учиртай. Гэтэл түүний энэ удаагийн захирамж асуудалд хэт субьектив хандаад зогсохгүй магадгүй хувийн өс хонзонгийн сэдэлтэй байна хэмээн сошиал сүлжээнд идэвхтэй иргэд бичээд эхэлжээ. 

Учир нь өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших боломжгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан нь Төрийн тэргүүнийг ийнхүү хилэгнүүлсэн нь тодорхой.

Түүний уг мэдэгдлийн араас улс төрийн ууган хүчин 200 гаруй мянган гишүүд, дэмжигчидтэй гэгддэг МАН-ын нэр бүхий гишүүд сошиал сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж эхэлжээ.

Тухайлбал, "Ерөнхийлөгч улс төрийн намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод зогсохгүй  дэмжигчдийн үзэл бодлыг илтэд үгүйсгэсэн мэдэгдэл хийлээ. Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэх байх учиртай Ерөнхийлөгч ийнхүү ард түмнээ албан ёсоор талцуулан хуваагаад зогсохгүй итгэл үнэмшилд нь илтэд халдаж байгаа"-г шүүмжилсэн байна. 

Мөн өөрийн намыг хоёр хуваасан, улс төрийн тавцангаас арчигдах хэмжээнд хүргэчихээд байгаа атлаа өрөөлийн намын дотоод үйл ажиллагаанд эрх мэдлээрээ далайлган халдаж байна.  МАН -ын хувьд өнөө маргаашийн ашиг хонжоо, сонгуулийг баримжаалсан бус судалгаанд суурилсан, алсын хараатай, ирээдүйд чиглэсэн хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийг эрмэлзэж ирсэн.

''Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг хуваасандаа сэтгэл нь ханаагүй бололтой Ардын нам руу ийнхүү шүлсээ үсчүүлж эхлэв. Гэтэл улс төрийн нам гэдэг бол хэн нэгний хэлснээр тарчихдаг алив нэг албан байгууллага биш. Унасан хүн ууртай байна" зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ. 

МУ-ын Ерөнхийлөгч Улс төрийн намыг тараах ЭРХТЭЙ юу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-ийг маш тодорхой зааж өгсөн.

Уг эрхэд:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “МАН-ыг тараах тухай” захирамж гаргаж, уг захирамжаа Улсын Дээд шүүхэд хүргүүлж байгаагаа олон нийтэд зарлалаа.

Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэсэн заалттай бөгөөд Улстөрийн намыг тараах эрх зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг байна.

Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-ийг маш тодорхой зааж өгсөн.

Уг эрхэд:

1.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.

2.Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

3.Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана. Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана.

4.Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.

5.Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.

6.Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

7.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.

9.Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргана.

10.Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.

11.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.

12.Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.

13.Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно.

14.Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлнэ.

15. /Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

17.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.

18.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

19.Төрийн тамгыг хууль тогтоомжид заасны дагуу барина.

Хэмээн заасан байдаг бөгөөд үүн дотор Улстөрийн намыг тараах тухай ямар зүйл заалт байдаггүй юм.

Хэмээн заасан байдаг бөгөөд үүн дотор Улстөрийн намыг тараах тухай ямар зүйл заалт байдаггүй аж.

Сэтгэгдэл (33)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.45
    2021/04/22

    Eрөнхийлөгчийн зөв дэмжиж бна энэ зөвхөн сандал ширээний асуудал яриагүй МАН цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж нэг намын дарангуйлал бий болгож бна

    Хариулах
  • 202.126.89.25
    2021/04/19

    Ардчилсан намын тарьсан гайг Ардын нам гарч засаж зөв гольдролд оруулах гэж хичээж эхнээсээ үр дүн гарч л бга шүү Хүрэлсүхийн засгийн газар олон жил хоосон ярьсан зүйлүүдийг амжилттай хийж хэрэгжүүлж бга нь хэн бүхний нүдэнд ил бна. Баттулга ард түмнээ боддог ухаантай хүн бсн бол улам дэмжиж ажиллах бла харин эсрэгээрээ өс санаж өчүүхэн хувийн ашиг сонирхол эрх мэдлийн төлөө юуч хийхээс буцахгүй ичгүүргүй хүн гэдгээ харууллаа

    Хариулах
  • 202.9.47.58
    2021/04/19

    Сонгуультай мантай л байна шүү ард түмэн

    Хариулах
  • 202.9.47.58
    2021/04/19

    Цэц Ерөнхийлөгчөөр зөхөн нэг удаа сонгогдоно гэдгийг одоогийн Ерөнхийлогчд хамааруулсан болохоор 6 жилиин бүрэн эрхийн хугацаа ч одоогийн Ерөнхийлөгчид хамаарана гэсэн маргаанийг нь хурдхан шийдээд энэ улс төрийн хямралаас гаргаж Үндсэн хуульт Монгол улсаа, ковидод нухлуулсан ард түмэнээ авраачдээ

    Хариулах
    • 202.55.188.81
      2021/04/20

      Хаха

  • 66.181.161.126
    2021/04/19

    Хэн нь байсан МАН л лав биш. Учир нь 30 жил төр барихдаа Монголын ард түмнийг 2 бүлэг сүрэгт хуваасан. Баян, Ядуу.

    Хариулах
    • 202.55.188.81
      2021/04/20

      Хаха

  • 139.5.218.230
    2021/04/19

    Уг нь Би хувьдаа Хүрэлсүхийг дэмжигч,Гэхдээ үндсэн хуулийн цэцийн гаргасан ерөнхийлөгчийн талаархи шийдвэр улаан цайм гаж хазайлттай шийдвэр байлаа. Хууль мэдэхгүй хүн ч ойлгож бхад цэцийн шийдвэр яагаад тэгж гардаг юм болоо

    Хариулах
  • 202.126.89.98
    2021/04/19

    Uls toriin namuudiig taraah huuliin yamarch zaalt eronhiilogchid baihgui baihad huulias gajuudsan zarlig gargadag ni uneheer zowlohuud ch ter eronhiilogch ooroo huulia unshij sudaldgui huuli erh zuin chadamjgui humuuseer zowlohoor awch niigmiin esreg namiin uil ajillagaand hondlongoos oroltsoj ard tumnii dund MAH n ner hunded bufuulgeer haldaj tsaashlaad erh barij baigaa namiin ner hundiig olon niited zarlan tor irgediig hoorond ni taltsuulsan busarmag uil ajillagaa yawuulsan uchir UAB yaraltai huraldaj eronhiilogchid itgel uzuuleh eseh talaar UIH awch heleltseh ni zuitei.Mongol ulsiin toriin terguun eronhiilogch hun iim hariutslagagui zarlig gargaj olon niitiin suljeegeer tsatsaj baigaa ni ooroo toriin esreg gemt hereg mon tul asuudliig shiideh ni zow

    Хариулах
  • 192.82.67.211
    2021/04/19

    Зөв шиидвэр нэг нам бүгдииг шиидэх нь хойд солонгос шиг болох замруу орон гэсэн үг аль 2сард ёрөнхиилэгчиин үгииг хүлээж аваад нэг сая төгрөгөө тараасан бол өдиид ковидгүй явж байх байсан Гэтэл хүрэлсүх засгиин газарт мөнгө байхгүй гээд худлаа яриад хориг тавьсан гэсэл Оюунэрдэнэ хаанаасаа иим их мөнгө босгоод ирэв нэг өдөр тараасан сайндаа биш цэцэд сууж байгаа бөгс одбаяр даргалаад хууль бус цэц хуралдаад ард иргэдииг хүртэл ойртуулахгүй цагдаагаар хамгаалт хиигээд л цэц хуралдаад өнгөрсөн энэ зөвхөн хүрэлсүх иин заавараар бөгс Одбаяр ажиллаад л Эсвэл ард иргэдииг нохой шиг хориод л энэ зөвхөн яг хойд солонгос шиг болох нь ард иргэд минь

    Хариулах
    • 202.55.188.81
      2021/04/20

      Хаха

    • 150.129.140.163
      2021/04/20

      Yag unen

  • 66.181.161.103
    2021/04/19

    Эрх нь мэдээж. Үндэсний аюулгүй байдалд хор уршиг тарихаар байгааг Ерөнхийлөгч санасан учраас юуны ард түмнийхээ амгалан тайван байлгахыг урьдчилан намыг тараах нь зөв. Хэрвээ удах юм бол ямар аюултай зөрчил гарахыг шүүх хамгаалж чадахшүй шүү дээ. Эрхийг нь дараа ярьчихаа. Одоо ард түмнээ бодох нь үөв.

    Хариулах
  • 66.181.191.95
    2021/04/19

    Мөн арилсан дотортой хүн ээ Ерөнхийлөгч өө бид олж сонгож чадахгүй байсаар өдий хүрлээ. Л.Түдэв гэж хүн болсон бол ингэж заваарахгүй байсан байх. Манай ерөнхийлөгчид бүгд ЖОНХУУ

    Хариулах
  • 192.82.77.65
    2021/04/19

    ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг их хурал яаралтай авч хэлэлцэх хэрэгтэй

    Хариулах
  • 111.199.59.41
    2021/04/19

    mundag erunhiilogch, uls orniihoo tuluu uneheer gantsaaraa uzej baina, ard tumen teneg bish, ene muuhai humuus nam tarah yostoi, dendvv udlaa

    Хариулах
    • 202.55.188.81
      2021/04/20

      Хуцнииз

  • 112.164.77.108
    2021/04/19

    Man tar ygaasaa y.arch chadvarhvi xvmvvsiin negdel zovxun mungunii vzel sanaanii negdel tur gj baidag bol xarax l ystoi

    Хариулах
  • 202.179.21.247
    2021/04/19

    зочин Баттулга Ардчилсан намыг тараасан одоо МАН руу дайрч байна. яасан хандгүй нөхөр вэ

    Хариулах
  • 202.126.90.126
    2021/04/19

    Ene ulsad nam gegch zuil ogt hereggui ee

    Хариулах
  • 202.21.108.153
    2021/04/19

    taraah n zov..

    Хариулах
  • 103.229.122.229
    2021/04/19

    Ингэхэд Монгол ялсан уу? Сөнөөгөөд байгаа юм биш үү? Манайд олигтой ерөнхийлөгч байгаагүй. Гэхдээ л арай ийм хөсрий царайлсан юм байгаагүй дээ. Ард түмний эв нэгдлийг бэлэгдэл ийм байдаг юм уу?

    Хариулах
    • 202.126.90.129
      2021/04/19

      Чи тархины тураал трол

  • 202.21.109.3
    2021/04/19

    Тараахгүй бол монгол улс тарна даа. Төр барьчих аавын хүүхдүүд зөндөөн шүү

    Хариулах
  • 202.9.47.8
    2021/04/19

    Үхэхдээ үхэр буугаа юу. Арай ч дээ ингэж итгэл хөсөрдүүлэх гэж

    Хариулах
  • 103.212.119.126
    2021/04/19

    Хөөрхий жонхуу хугацаа нь дуусч байгаан явах замд битгий саад бол

    Хариулах
    • 111.199.59.41
      2021/04/19

      toroigood garaad irne, mundag yim chin

  • 150.129.141.179
    2021/04/19

    Албан тушаалын төлөө үхлээ ард түмний эв нэгдлийг ханган ажиллах ёстой хүн ийм байж дээ ман ялгаагүй

    Хариулах
  • 66.181.161.9
    2021/04/19

    Taraa taraa bidend iim hulgaich namuud hereggui. Nam mongol ulsad er ni hereg alga. Baahan hulgaich nar.

    Хариулах
  • 202.9.40.61
    2021/04/19

    Баттулга ерөнхийлэгчид итгэл үзүүлэх эсэхийг УИХ- яаралтай хэлэлцэж асуудлыг эртхэн шийдэхгүй бол 2008.07.01 - ний үйл явдал давтагдаж болзошгүй

    Хариулах
  • 192.82.75.4
    2021/04/19

    ингэж Эв нэгдэлийг хамгаалах уу

    Хариулах
  • 103.14.37.125
    2021/04/19

    Энэ ерөнхийлөгчийг цагаас нь өмнө зайлуулахгүй бол Монгол улсад гай тарьж дуусахгүй юм байна

    Хариулах
    • 111.199.59.41
      2021/04/19

      hen chamd zaaj ogoov