Махны үнийг хүссэнээрээ тогтоож буй “Хүчит шонхор” нийслэлчүүдийн халаасыг тэмтэрсээр байх уу, Хотын дарга аа


Сайд асан Т.Мөнхсайханы махны үнэд монопол тогтоосон “Хүчит шонхор”-ын тусгай зөвшөөрлийг хураан, бусад захуудад ижил эрх олгоё

Нэг хүнд 20 толгой мал ногддог, малын тоо нь хүн амын тооноосоо хавьгүй илүү хэмээн бахархдаг монголчуудын махны зах зээл хэдхэн хүний атганд орж, дэлхийн зах зээлийн ханштай тэнцүү шахам үнээр махаа худалдан авдаг болсоор удлаа. 

Коронавирусын дэгдэлтийг хязгаарлах хөл хориотой зэрэгцэн махны үнэ улам бүр нэмэгдэж, орлогоо сойлгосон иргэдийн нуруунд үүрэхийн аргагүй дарамт үүрч ирлээ.

Ковид-19 халдвар дэлхийн эдийн засгийг өмнө байгаагүй хэмжээнд хямрааж, тодорхой хөл хорионы дэглэм барьж байгаа улс орнууд өвчнөөр далим хийн бараа, бүтээгдэхүүний үнийг хөөргөсөн компаниудынхаа тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байгаа. 

Монгол Улсын Засгийн газар ч дэлхий нийтээр мөрдөж байгаа энэ дүрэм, журмыг мөрдөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг дур зоргоороо хөөрөгдсөн аж ахуйн нэгжийг торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

Гэвч энэ зарчмыг аж ахуйн нэгжүүд үл ойшоох нь “Монголын хууль гурав хоног” гэсэн хэлц үгийг сануулах аж. Хамгийн сүүлийн хөл хорионы өмнө кг махны үнэ 12-14 мянган төгрөгт хүрч, 68 сая малтай хэмээн бахархдаг монголчуудыг шоконд орууллаа. Хатуу хөл хорионы олон хоногуудыг хоосон өнгөрөөхгүй гэсэн иргэд үнэтэй ч байсан хамаагүй хоолны махаа худалдан авч, үнийн хөөрөгдөл явуулсан захын эзэд халаасаа зузаалаад л өнгөрөв.

Махны үнэ хөөрөгдөх ажилд нийслэлчүүдийн махны худалдааны ихэнх хувь нь эргэлдэж байдаг “Хүчит шонхор” зах голлон оролцож, ачаалал нэмэгдсэн учраас Цагдаагийн байгууллага аргаа барахдаа иргэддээ “Хүчит шонхор”-ыг зорихгүй байх зөвлөмжийг гаргаж байсан нь иргэдийн болон автомашины хэт бөөгнөрөл үүсгэж, ковидын халдвар тархах вий гэдгээс сэргийлсэн хэрэг байв.

“Хүчит шонхор” зах яагаад нийслэлийн махны үнийг хэзээнээс, хэрхэн атгадаг болсон бэ гэсэн асуулт олон жилийн турш хүмүүсийн тархинд эргэлдэж байдаг. Хүмүүс ажил, амьдралдаа түүртээд гол шалтгааныг нь анзаардаггүй ч махны үнэ нийслэлд 1000, 1000 төгрөгөөр нэмэгдэж байдаг, тэрийг нь хэн ч боль гэж хориглодоггүй нэгэн шийдвэрийг 2014 онд Э.Бат-Үүл Нийслэлийн засаг дарга байхдаа гаргаж байжээ.

Э.Бат-Үүлийн гаргасан захирамжиндаа “Хүчит шонхор” захын ажиллах цагийг үүрийн 05:00 цагт эхлүүлэх зөвшөөрөл олгосон байдаг. Энэ бол орон нутгаас нийслэлийг зорьсон бөөний махны худалдаа ганцхан энэ зах дээр төвлөрч, “Хүчит шонхор”-ын эздэд давуу эрх олгосон шийдвэр байлаа. 

Засаг даргын саналаар ганцхан “Хүчит шонхор” л 05:00 цагт үүдээ нээнэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад захууд 9-11 цагт онгойх эрхтэй болсон нь орон нутгаас хотыг зорьж байгаа махны бизнесийнхэн хар үүрээр “Хүчит шонхор”-ыг зорьж, энэ зах хотынхны хэрэгцээг бусдаас түрүүлэн хамж, бусад захын махны худалдаачид, иргэн бүр “Хүчит шонхор”-ын үнийн хамаарал, халаасанд багтах шалтгааныг бэлтгээд өгсөн хэрэг.

Засаг дарга хотынхоо бүх захад биш юмаа гэхэд тодорхой хэдэн захад “Хүчит шонхор” шиг өглөө эрт үүдээ нээх зөвшөөрөл олгосон бол ковидын халдвар аюулын харанга дэгдэж байгаа энэ цаг үед нийслэлийн иргэд махны үнийн дарангуйлалд орж, монопол захын хэтэвчийг дүүргэхгүй байх байлаа.
Зуд болоход нохой зоолно, зовлон ирэхэд лам зоолно гэсэн монголчуудын хэлц үг бий. Энэ үг орчин цаг дээр бол “Өвчин зовлон нүүрлэсэн Улаанбаатарт махны худалдаачин л зоолж байна” гэсэн хэлбэрээр буух аж.

Энд хамгийн анхаарал татаж байгаа нэг зүйл бий. Ард түмэн ковидын тархалтаас өөрийгөө хамгаалах гэж хичээж байхад нийслэлийн махны үнийг базан хөөргөж байгаа захын эзэн нь Монголын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, гэхдээ бүр ковидтой улаан гараараа нүүр тулан, бодлого боловсруулж байсан хүн гэвэл хүмүүс итгэх болов уу. Гэхдээ энэ бол үнэн. “Хүчит шонхор” зах нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы төрсөн эцгийн үүсгэн байгуулсан компани бөгөөд сайд асан Т.Мөнхсайхан өнөөдөр төрсөн ахын хамт хувьцааг эзэмшдэг болох баримтыг доор нийтэлсэн байгаа.

Ковидын халдварын дэглэмийг сахин хөл хорионд орсон ард түмнээ үнийн хөөрөгдөлгүй махаар хангах юмсан гэсэн бодол Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханаас гарахгүй байгааг өнөөдөр хотынхон тэр чигээрээ харж байна. 

“Хүчит шонхор” зах цаашид ч үнийн хөөрөгдөл явуулсаар байх нь тодорхой. Тиймээс зах зээлийн харилцааг зохицуулахын тулд энэ захын цор ганцаараа өглөө эрт нээгддэг тусгай зөвшөөрлийг цуцлах, эс бол бусад захуудад ижил эрх олгомоор байна, Нийслэлийн Засаг дарга аа! Энэ бол иргэдээ бодсон хүнлэг, зах зээлээ зохцуулсан ухаалаг шийдвэр байх юм.
 
Б.ИРЭЭДҮЙ



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.89.73
    2021/04/22

    Цар тахлын дараагаар Хүчтт шонхорыг шууд татан буулгаж дэлгүүрүүд малчдын гар дээрээс махаа шууд хүлээн авдаг системд оръё

    Хариулах
  • 64.119.22.170
    2021/04/21

    Эзэн бол үнэн өлөн гар байдаг.

    Хариулах
  • 64.119.22.170
    2021/04/21

    Түрээслэгчид яах вэ. Эзэнд нь их учир байгаа байх шүү. Түрээслэгчидийн ярьснаар эзэн нь бүх лангуунуудад үнэтэй хөлдөөгч шахчихаад цахилгааний төлбөр их гарна гээд хөлдөөгчнүүдийг ажиллуулдааггүй. Түрээслэгчид өөр газар давхар түрээс төлж махаа хадгалдаг. 1 ширхэг ламп шатсан ч түрээслэгчидээс төлбөрийг нь авдаг. Зөвхөн шалгалт ирэхээр л цахилгаан залгаж хөлдөөгчнүүдээ ажиллуулдаг шүү. Тийм болохоор эзэнийг сайн шалгасан нь дээр байх шүү. Наад шалгалт шүүлэг чинь мөнгөтэй хүнийг тойрдог шүү. Өдөр хоногоо өнгөрүүлж байгаа ардуудад л үйлчилдэг шүү.

    Хариулах
  • 202.126.89.35
    2021/04/20

    Энэ сайхан залуу хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сурсан мэргэжилээрээ зүтгэж байгаа нь сайн хэрэг Гэвч Хүкын зөвлөх гэхлээр тун гайхаж бна.юү зөвлөдөг бна намын дарга өвчинөөр түрүү барьж өөрийгөө Eрөнхийлөгч болгох гэж зөвөлгөө авдаг юм байхдаа.Муу Нямхүү эмчийг мөнч их элдвээр хэлж загнаж байсандаа залуу хүн ёс зүтэйл байвал зүгээрсэндээ

    Хариулах
  • 66.181.191.29
    2021/04/20

    МАН-ын дэмжилгээр ЭМЯ-нд илгээгдсэн захын наймаачны сэтгэлгэй уагаан халаад нөмөрч,эмчийн алдраар баг хийж нөхөрөөр хэдэн сар удирдуулж ЭМ-ийн салбарыг самруулсны гор өнөөдөр гарлаа.

    Хариулах
  • 103.26.194.176
    2021/04/20

    ЭНЭ захыг хотын төвөөс гаргаач. ХОТын төвд ийм зах байж болохгүй. Хотынхоо захаар л махны зориулалтын захтай болох хэрэгтэй.

    Хариулах
  • 103.57.92.137
    2021/04/20

    Энэ зөвөө тэр Сайнхүү гэдэг энэ захыг хариуцдаг хүн нь Тогтмол гэдэг энэ хүний хүүхэд Мөнхсайхантай овог нэг юм байна.Хүчит шонхор захын улаан махан дээр мөнгө нэмж зардаг эдгээр аймшгийн хутгаа билүүдэж хэл амаараа эр нохой харсан золбин гичий шиг шарвагнаж ярзагнасан авгайчуулаа дийлэхгүй бол төр дотоодын цэрэг оролцоод лаларуудыг нохой шиг буудчихья.Мах зардаг хоосон толгойтой тархины тураалтай хүмүүсэ та нар битгий короно тусаарай бас ямар ч зовлон зүдгүүр мөнгөний гачаалд бүү ороорой гэжеөөе та нарыг.Буянт малыхаа ашиг шимийг монголчууд шүтэн дээдэлж хүндлэн хүртсээр ирсээн лав л та нар нэг л бишээ хар өглөөгүүр сэгэн дээр цугласан хэрээ шиг махан дээр овооролдож хөдөөнөөс ирсэн мах зарагчийг барьж идэх нь холог юм болдог юм билээ.Та нар зүйрлүүлэх үр хүүхэд аав ээжгүй үхсэн малын сэгнээс мэндэлсэн байх гэж би бодож байна.Мөнхсайхан сайд болтлоо сэвсэн гар энэ асуудлыг хөнгөн зохицуулж чадна ганцхан хүсэхгүй л байна тэр Сайнхүү гэдэг нь эр юмуу эм юм уу? энэ захыг хаагаад суурин дээр нь цэцэрлэг сургууль барьяа ченжүүдийг нь Налайх Эмээлт Нисэх гээд хөөгөөд явуулья ххөдөөнөөс ирсэн махыг тусгай МХГ хүмүүс худалдаж аваад үмхий үнэрт ченжүүдээр заруудаад кг тутмаас нь 20 төгрөгийг ченжүүдэд цалин болгож өгье үүнийг зөвшөөрөхгүй бол таанууд ХӨСҮТ н жорлон угаачих халдвартай хүмүүсийн бохирыг зөөчих энэ нь шудрага шүү.УБ хотын захирагчийн алба МХГ тус захын дүүрэг хорооны дарга нар дэндүү арчаагүй монгол улсын хуулиас дээгүүр гишгэсэн хэдэн авгайчуулын өмнө номхон зогсож нусаа татна гэж юу байсан юм.Хүчит шонхорыг хаачих л хэрэгтэй тэгээд хотыхоо захад төвлөрсөн захуудыг нээгээд үнээ хяначих хэрэгтэй тэгэх юм бол олон ченжүүд амиа хорлоно ихэнх нь тураалаар үхчихнэ амар шүү дээ.Олон сая мал нь хааччихсан юм монгол улс гадагшаа юмаа хямд гаргаад өөрсдөө үнэтэй авч гудрах юм энийг л би ойлгохгүй байна монголчуудаа бид хэзээ ч зовох цагтаа нэгэндээ тусалсаар ирсэн мөнгө амьдралд хэрэгтэй гэхдээ худрагатай хүн гэдэг эрхэм сайхан чанараараа аливаад хандах нь зөв.Өнөөдөр махны ченжүүд шиг ийм худрагагүй байж болохгүй эдгээр хүмүүс бол хараагдагсад байх гэж хүмүүс ярьдаг юм билээ тэр нь ч юу вэ? гэхдээ л хоорондоо яриад нэмэх тийм ухамсар сэтгэхүй эд нарт байхгүй захын захиргаа үнийн асуудлыг зохицуулах хэрэгтэй зах зээлийн зарчмаар явах нь зөв гэхдээ ингэж биш энэ бол зүгээр л солиорол Хүчит шонхорын удирдлагуудыг хотын дарга дуудаад уулзаач хамгийн зөв шийдэл энэ захыг нураагаад нийтийн жорлон хогийн цэг болгоёоо дэмжээрэй

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/20

      Хүчит шонхор захын удирдлагыг Сумьяабазар дуудаж уулзаж дийлэхгүй. Хөөрхий тэгж шаардаж зовоож яанав дээ. Мөнхсайхан чинь сайдаасаа буусан ч тусгаар тогтнолын одонд суух өрөөгөө тохижуулаад МАН-ын даргын зөвлөхөөр морилсоон .