Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтаар СУЛЛАХААР болжээ


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах асуудал энэ оны эхээр яригдаж эхэлсэн. Тэгвэл тэднийг ирэх сард батлан даалтаар гаргахаар болсон байна. 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт Т.Чимгээ, Б.Содномдаржааг эрүүдэн шүүсэн хэргээр ял оноосон тухай бид өмнө мэдээлсэн. Уг шийдвэрийг үндэслэн Улсын Ерөнхий Прокурорын газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж, Дээд шүүхэд хүргүүлжээ. 

Уг дүгнэлтийг үндэслэн Дээд шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаад ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцах юм. Ингэснээр Т.Чимгээ нар батлан даалтаар суллагдах боломжтой болж байгаа ажээ.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.50
    2021/04/21

    Ямар учиртай зув зугээр хунд ял тулгана гэж байдаг юм ямар нэг юмаар энэ хэрэгт холбоотой байгаа байх

    Хариулах
  • 192.82.68.250
    2021/04/20

    эрүүдэн шүүсэн буруу гэхдээ хэрэг хийсэн өөр олон баримт нь байгаа гээд байгаа хүмүүсийг яах вэ сонин юм болохнээ.

    Хариулах
  • 64.119.17.13
    2021/04/20

    Аштайв дээ .Үнэний нар гийнэ гэж юм байх ёстой доо. Гурван шатны шүүхээр батлагдсан гэж турхирдаг хэдэн хүмүүс л их дургүйцэх байх даа. Элийрэгч Уянга нтр гэсэн

    Хариулах
    • 202.9.47.10
      2021/04/20

      Тэгээд оронд нь 3 шатны шүүгчдээ хийхүү

  • 59.153.112.130
    2021/04/20

    Хөдөөний Дорно говьд нялх хүүхэдтэй эхийгээ сахиж байсан хүн хотод хүн алаад явах уу?Тэр муухай ялтан Амгаланбаатар донгөж 16.17 той нусан бурантаг тийм юм хийгээд явах чадвартай юу.Энэ бол зохиомол найруулгатай жүжиг...

    Хариулах
  • 103.57.94.51
    2021/04/20

    Энэ хүмүүс шунахайн сэдлээр тийм хэрэг хийсэн юм гэсэн. Тэгээд юу авч гарсан бөгөөд юутай болсон юм бол

    Хариулах
  • 66.181.180.251
    2021/04/20

    Ээ бурхан минь, ашгүй дээ.

    Хариулах
  • 202.126.89.153
    2021/04/20

    Үнэхээр хэлмэгдсэн бол энэ хүмүүс аймшигтай хохирлоо доо.Буруугүй байвал тэгээд уучлаарй гэх үү яах уу.Хэрэв буруутай болч баларсан юм болж бна.

    Хариулах
  • 202.179.24.65
    2021/04/20

    za ashgui dee.

    Хариулах