П.Дэлгэрнаран: Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын тэгш оролцоог хангахад АНХААРЧ ажиллана


Сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт, ажиглалт хийх, сонгогчдын сонгох эрхийг хангах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, санал солилцлоо.

Уулзалтад Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагууд болох Нээлттэй нийгэм форум, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Мидас, Сонгогчдын боловсрол төв, Глоб интернэйшнл болон “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төсөл хэрэгжүүлэгч Монголын багш, эцэг эхийн холбоо зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран сонгууль ажиглалтын чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж, сонгогчдыг мэдээллээр хангах, залуу сонгогч, хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын тэгш оролцоог хангах талаар олон талт санал санаачилга гарган идэвхтэй ажиллаж буй төрийн бус байгууллагуудтай сонгуулийн байгууллага хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуульд оролцогчдод мэдээлэл түгээх, сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад иргэний нийгмийн байгууллагын оролцоо чухлыг дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хариуцлагатай сонгогч бэлтгэх, сонгогчдын тэгш оролцоог хангах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах, сонгох эрхээ эдлэхэд анхаарч, хамтран ажиллахаар боллоо. 

 Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий хороо



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.