Зургадугаар сард ГУРВАН өдөр АМАРНА

2020 оны 05 сарын 29

Ирэх сард бүх нийтээр ажлын гурван өдөр амарна. Тухайлбал, 

  • "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" - 2020.06.01 /Даваа гараг/
  • Бурхан багшийн Их дүйчин өдөр - 2020.06.05 /Баасан гараг/ Билгийн тооллын шинийн 15
  • Харин УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 24 буюу лхагва гарагт тус тус бүх нийтээр амрах юм. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.6-д Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1, 4.1.10-д Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нийг нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж заасан байдаг.“Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан тул зургаадугаар сарын 24-нд бүх нийтээрээ амарч, саналаа өгөх юм. Ирэх долоо хоног буюу зургадугаар сарын 1, 5-ны өдөр бүх нийтээр амарна. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн даваа, баасан гарагт бүх нийтээр амрахаар таарч байгаа юм. Зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн баяр, зургаадугаар сарын 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож буй.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх хоёр өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байна.

УГ ХУУЛИЙН:

3.1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.

4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

4.1.10. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15. хэмээн заажээ.

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 29
64.119.17.241
Zochin

Amidral ulam hetsuu bold bhad amard bhin koronags bold hetsuu bhad amard bhin

2020 оны 05 сарын 29
202.9.46.115
с

короногийн уээр амрана гэж ю ыриад байгаа малууд вэ ыдарсан ард тумэн амралт биш зовлон байна тэтгэврээ авч хоолндоо зарцуулах .банк уйлчилгээ байхгуй зовлон болхнээ

2020 оны 05 сарын 29
202.55.188.37
zochin

yasan ch amarch hanadaggui uls ve.ajillahaasaa iluu amarch bgaadaa yadaraad bhiim