Э.Сүхбат, А.Хулан нар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ


Польшийн Киелче хотноо болж буй өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын шигшээ баг хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.

Эмэгтэйчүүдийн 51 кг-д Алтанбекийн Хулан 16/1 шигшээд гоц мөргөж, шөвгийн наймд үлдэх тоглолтод Украины Дарья ОЛьга Хутаринаг 4:1, медалийн төлөө Казахстаны Гульнара Турапбайг 5:0-ээр хожоод байсан. Өчигдөр мөнгөн медалийн төлөө ОХУ-ын Валерия Линьковад 0:5 хожигдон хүрэл медаль хүртэхээр болоо.

Эрэгтэй 52 кг-д Энхзоригтын Сүхбат 32, 16-д Германы Франциско Мессинео, Энэтхэгийн Викаш нарыг 5:0, 4:1-ээр хожин, медалийн төлөө тулаанд Испанийн Пантоха Мореног бүх талаар илүүрхэн ялсан. Өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаанд ОХУ-ын Евгений Жоровтой тулалдаж 0:5 оноогоор хожигдлоо. Тоглолт манай тамирчны хяналт дор явагдсан ч шүүгчдийн шийдвэр нөгөө талд гарсан юм.

Дэлхийн 50 гаруй улсын баг оролцсон энэ удаагийн ДАШТ-ээс Монгол Улс ийнхүү хоёр хүрэл медаль хүртлээ.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.222
    2021/04/23

    Их даруухан юмаа. Техник бол маш өндөр байна. Одоо миний дүү жаахан хүчний бэлтгэл хийх хэрэгтэй байна. Орос залуугийн цохилт арай хүчтэй харагдаж байна.

    Хариулах
  • 202.126.92.194
    2021/04/22

    манай цохилт сул юм

    Хариулах
  • 202.126.92.194
    2021/04/22

    Польшууд оросуудаас үхтлээ айдаг. Украйнд оросын 80000 хүнтэй дивиз ирчээд байна

    Хариулах
    • 202.126.89.151
      2021/04/23

      Одоо Ацаа!!! Танай Тэнэг оросуудын Дивиз л 80 000 хvниже Байна((( Дэлхийн ХОГ болгож дууслаа даа энэ том орныг!!!

  • 202.9.46.88
    2021/04/21

    Хурдтай техниктэй мундаг залуу байна. Сая бол илүү л байлаа гэхдээ яах вэ. Ирээдүйд олон тэмцээнд ороод олимп дэлхийн аварга болохоор хүү байнаа. Даруухан байдал чинь бүр сайн байлаа.

    Хариулах
  • 202.9.46.12
    2021/04/21

    Ёстой сайхан зодлоо. Ямар ч техникгүй орос бнаа. Бадарууганы замаар явлаа. Водопяновыг илүүрхэн хожсон ч хожигдол авсан гашуун түүх мартагдаагүй бхад ингэлээ. Дараа нь Бадарууган аварга Водопяновыг ёстой 1 болгож өгсөн. Дүү минь наад оростой дахин таарах нь тодорхой. Аваргын тоглолтыг хийж хожих цаг ойрхон бгаа шүү. Би бүүр гайхлаа. Боксын шүүгчид хахуульд их идэгдсэн хэвээрээ бгаа юм бна.

    Хариулах