Бөөгнөрөл үүсэхээс сэргийлж хүүхдийн тоглоомын талбайг БИТҮҮМЖИЛЖ эхэллээ


Гэрийнхээ ойр орчимд салхинд гарч болно гэсэн УОК-ын журмыг дагасан хүмүүс хүүхдийн тоглоомын талбай дээр олноор цугларч бөөгнөрөл үүсгээд байгаа тул хүүхдийн талбайг хаах шаардлагатай хэмээн өчигдөр шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдсэн.

Уг мэдэгдлийн хүрээнд өнөөдрөөс эхлэн байрнуудын дундах тоглоомын талбайг битүүмжлэх ажил эхэлжээ. БГД-ийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайг битүүмжилж байна. 
Коронавируст халдварын үед маш олон хүүхдүүд уг өвчнөөр халдварлаж байгаа тул ийнхүү хүүхдийн тоглоомын талбайд хааж байгаа юм байна.  Одоогийн байдлаар 4500 гаруй хүүхэд коронавирусийн халдвар авчээ.

Иймээс нийслэлийн зарим хороод халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүд олноор цуглардаг газруудыг битүүмжилж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна