Засгийн газар хуралдаж байна


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах тухай хэлэлцэнэ.  Мөн  “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэнэ.

Түүнчлэн:

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц,
  • Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.24
    2021/04/21

    ЕРӨНХИЙ САЙД нь ард түмэнд үзэгдэхээ байлаа.

    Хариулах
  • 66.181.161.3
    2021/04/21

    Sain bnuu ta buhendee ene odriin mnd hurgie 25 hol horiogoo tawih geed bgn muu ugui muu tegeed tsaashaagaa sungahuu herwee sungan gewl ard irgeddee mongo togrogoo ogchooj tsashaa sungaarai herwee ogch chdhguu bol tsaashaa sungah talaar bitii yariaarai ene asuudla shiidej yariltsaad todorhoi hariu helmeer bna aa

    Хариулах