Гурван хувийн хүүтэй зээлийг 8092 хүн авчээ


Засгийн газрын ээлжит хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг танилцуулжээ. 

Зургаа дахь дахь долоо хоногийн байдлаар Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 32,082 ажлын байрыг хадгалаад байгаа аж. 

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд нийт 8,092 зээлдэгчийн 563.5 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл олгожээ. Тодруулбал, 1228 аж ахуйн нэгжид 310.0 тэрбум төгрөг, 6870 иргэнд 253.5 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Аж ахуйн нэгжийн зээлийн хувьд, Зээлийн батлан даалтын сангаас 4.6 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт хийсэн гэв.

Мөн өчигдрийн байдлаар нийт 37,430 зээлийн хүсэлт ирсэн байгаагаас 12,625 зээлийн хүсэлт банкуудын судалгааны шатанд байна. Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжилтийн зээлийн тухайд 1,619 зээлдэгчид 260.0 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд 3,064 зээлдэгч хамрагдсан бөгөөд үүнд 226.8 тэрбум төгрөг зарцуулжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.19.130
    2021/04/21

    ямар азтай хүмүүс вэ хир баргийн хүнд олдохгүй юм байсан даг

    Хариулах