АТГ: 68 албан тушаалтны ХОМ-ийг шалгажээ


Авлигатай тэмцэх газар дөрөвдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 68 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 2 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.

Одоогоор ажиллагаанд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна. 

Дашрамд сануулахад, Авлигын үзүүлэлт буурахгүй төдийгүй зарим талаар нэмэгдсээр байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна. 

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас авлигатай тэмцэхийн тулд,

-Гэрээ байгуулах ажиллагааг нээлттэй, ил тод болгох. Ингэснээр хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэж, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлж, зах зээлийн ханшаар худалдан авах ажиллагааг явуулах.

-Ардчиллыг хамгаалж, харилцаа холбооны чөлөөт байдлыг хангах. Ингэснээр Засгийн газрыг буруутай үйл ажиллагаанд нь холбогдуулан хариуцлага тооцох бололцоог бий болгох. Холбогдох мэдээллийг нийтэлж, мэдээлэл авах боломжийг баталгаажуулах. Ингэснээр олон нийт хялбар, хүртээмжтэй, шуурхай байдлаар шаардлагатай мэдээлэл авах боломжоор хангагдах болно гэсэн зөвлөмжийг өгч байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.