Францын иргэд Ерөнхий сайддаа ДОТУУР ХУВЦАС илгээж эсэргүүцэл илэрхийлэв


Цар тахалд нэрвэгдэж, дэлхий даяар хөл хориотой байгаа энэ үед хамгийн их хохирч, орлогогүй болоод буй хүмүүс бол худалдаа эрхлэгч, хоолны газрууд юм. Тэмцэл, цуглаанд идэвхитэйгээрээ алдартай Францчууд янз бүрийн аргаар эсэргүүцлээ илэрхийлдэг. Газар тариалан эрхлэгчид захиргааны байрны гадна, дотор өөрсдийн ажлын багаж зэвсгээ үлдээх гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлж байсан түүхтэй.

Энэ удаагийн хөл хориогоор ''зайлшгүй хэрэгцээтэй'' хэмээх ангилалд багтаж чадалгүй хаалгаа барих болсон дотуур хувцасны дэлгүүрийн эзэд Ерөнхий сайдруугаа дотуур хувцас, өргөдлийн хамтаар илгээжээ.

Vosges. Covid-19 : une culotte en dentelle et un string rouge de Saint-Dié  pour le Premier ministre Jean Castex

Тодруулбал, дотуур хувцасны дэлгүүр ажиллуулдаг худалдаа эрхлэгчид нэгдэж ''Action Culottée'' нэртэй бүлгэм байгуулсан ба Ерөнхий сайд Жон Кастегийн шууданд зуу зуун дотуур хувцас илгээж бухимдлаа илэрхийлсэн байна.

80 gérantes de magasins de lingerie envoient une culotte à Jean Castex | LCI

''Та дотуур хувцсыг хөл хорионы үед хүний амьдралд хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтад оруулсангүй. Гэтэл ариун цэвэр талаасаа энэ нь хэрэгцээтэй биш гэж үү? Үнэн гэвэл бид бүгд л нэн хэрэгцээтэй зүйлсэд багтана. Дотоодын худалдаа эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Бид улсын эдийн засагт хувь нэмрээ оруулдаг атал бидний худалдаа үйлчилгээг хориглосонд сэтгэл дундуур байна'' хэмээсэн захидлыг дотуур хувцасны хамтаар илгээжээ. 

80 culottes envoyées par la Poste à Jean Castex : pourquoi ?



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна