Синофармын 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд авчирна


КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улс өчигдөр 50,400 тун АстраЗенека вакциныг хүлээн авсан талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудсаар мэдээлжээ.

Тэрбээр энэ талаар "Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өнөөдөр(өчигдөр) хүлээн авч байна. Дөнгөж сая вакцин тээвэрлэсэн Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Түүнчлэн БНХАУ-ын Синофарм компаниас verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна" гэжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.76
    2021/04/22

    хэрүүл ам сонгууль чухал биш ээ гол нь өвчингүй байх л хэрэгтэй биз дээ вакцинжуулалт чухал байна өөр газар байдаг бол анй захиалга өгөөд бай л даа хүнээс гуйдаг болохоор тасарах аюултай юм байна даа

    Хариулах
  • 202.126.90.34
    2021/04/22

    Ашиггүй дээ вакцинжуулалтын санхүүжилтыг хамгийн түрүүнд санхүүлж өгөхийг сангийн сайд Жавхлангаас хүсье

    Хариулах