Д.Нарангэрэл: БНСУ-д онлайн худалдаанаас коронавирус илэрсэн

2020 оны 06 сарын 01

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: "БНСУ-д 35 шинэ тохиолдол 1 нас баралт бүртгэгдээд байна. Дээрх 35 тохиолдлын 30 нь дотоодын халдвар бөгөөд тэдгээрийн дийлэнх нь цахим худалдааны ложистик төвийн голомттой холбоотой байна. Голомтоос одоогийн байдлаар нийт 111 тохиолдол батлагдсан. И Тигён дүүргийн шөнийн клубын голомтоос ням гарагийн байдлаар 270 тохиолдол батлагдсан байна. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Вирусийн халдвар авсан хүний тоо 6 сая 259 мянгад хүрлээ. Үүнээс 371 мянган хүн өвчний улмаас нас бараад байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 108 мянган хүн шинээр халдвар авсан. Хойд хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсэн хэвээр байна.

Манай улсад дөрвөн хүн шинээр ажиглалтанд орлоо. Харин 39 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтанд шилжлээ. Өнөөдрийн байдлаар нийт 1,856 хүн ажиглалтанд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 156 дуудлага ирсэн. Ихэнх дуудлага нь амралтын газруудад амны хаалт зүүхгүй байгааг анхааруулсан байсан. Иймд иргэд Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасныг зайлшгүй дагаж, мөрдөх хэрэгтэй байна

Түүнээс гадна Солонгос улсад гарсан цахим сүлжээний хүргэлттэй холбоотой өвчлөлийн талаар Эрүүл мэндийн яамнаас хэрэглэгч болон онлайн бизнес хийдэг байгууллагууддаа зориулсан зөвлөмжийг гаргасан байгаа. Байгууллага хувь хүн хүргэлтийн үйлчилгээг хийлгэхдээ Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй.

Онлайн бизнес хийж буй байгууллагуудын хувьд

  • Байгууллагууд агуулах саваа цэвэр цэгцтэй байлгах 
  • Бараа бүтээгдэхүүндээ ариутгалын бодисоор халдваргүйтэл хийх 
  • Хүргэлтийн ажилдадаа тусгай зориулалтын хувцас өмсүүлэх 
  • Гар ариутгагчийг байнга хэрэглэх зэрэг зөвлөмжүүдийг хүргэсэн

Онлайнаар худалдан авалт хийж байгаа иргэдийн хувьд

  • Амны хаалт зүүж харьцах
  • Бээлий өмсөх 
  • Худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ гадна талыг саван, белизнатай усаар угаах 
  • Хайрцаг савыг хаях
  • Өвчлөл өндөртэй орноос онлайн худалдаа хийхгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй. 

Солонгос улсад онлайн худалдааны хүргэлтээр ажиллаж байсан хүмүүсийн хувцас, хэрэглэл, гутлын улнаас хүртэл коронавирусийн халдвар илэрсэн. Иймд бид бүх сургамжин дээр тулгуурлан сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна” гэлээ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.