Зөвлөгөө: Коронавируст халдварын үед зуслан гарахдаа дараах зүйлийг анхаараарай

2020 оны 06 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас гаргасан зусланд гарахдаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Цэвэрлэгээ, ариутгал:

  • Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
  • Хорхой, шавжны устгал хийлгэх
  • Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

Айл өрхөд:

  • Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнэсэлдэхгүй байх
  • Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
  • 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
  • Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
  • Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
  • Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэх
  • Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх
  • Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
  • Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих
  • Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх
  • Цаг агаарт тохируулан хувцаслах
  • Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах)
  • Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух)
  • Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.