А.Амбасэлмаа: 212 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

2020 оны 06 сарын 02

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Зургадугаар сарын 1-нд нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Ажиглах байранд байгаа иргэдийн шинжилгээг ДЭМБ-аас заасан удирдамжийн дагуу хийдэг. Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нараас коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 185 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. 145 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ор хоног 14-56 хоног байна. 5-65 насныхан халдвар авсан. 5-15 насны хүүхэд байна. дундаж нас 24 байгаа юм. Эдгэрсэн 44 хүнээс сувилалд 15, гэрийн хяналтад 16, ажиглалтаас гарсан 14 байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.