Алба хаагчид гал сөнөөгчийн хувцас хатаагч хийжээ

2020 оны 06 сарын 02

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г.Амартүвшин захирагчтай дөрөвдүгээр салааны алба хаагчид гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийжээ.

Тус хатаагч төхөөрөмж нь дөрвөн метрийн урттай, 40х40 см өргөнтэй, 220вт-аар ажилладаг. Мөн  хоёр сэнстэй дөрвөн ширхэг хоолойгоор халуунаар үлээж 30-40 минутад дөрвөн ширхэг гал сөнөөгчийн хувцсыг хатаах хүчин чадалтай  гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.