БНХАУ юанийн ханш сулрахын эсрэг дорвитой арга хэмжээ авахаа зогсоолоо

2020 оны 06 сарын 04

БНХАУ-АНУ-ын маргаан эргэн дэврэхтэй зэрэгцэн БНХАУ-ын тал валютынх нь ханш сулрахын эсрэг дорвитой арга хэмжээ авахаа зогсоолоо. Өнгөрсөн долоо хоногт юанийн ханш бүх цаг үеийн доод түвшин руу бууж суларсан нь олон улсын валютын захын өдрийн 6.5 их наяд ам.долларын гүйлгээнд эзлэх хэмжээг нь нэмэгдүүлсэн байна.

Улмаар бусад валютын ханшийг ч буулгасан байна. Оффшор юанийн ханш 0.7 хувиар буурахад австрали доллар 1.3 хувь, колумб песо 1.4 хувиар суларчээ. 

“Bank of International Settlement”-ийн мэдээлснээр олон улсын валютын захын арилжааны 4.3 хувийг юанийн арилжаа бүрдүүлж байгаа аж.

Г.Ану

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.