​ БАРИМТ: С.Энхболд сайд даргаар нь ажиллаж байсан Хоёрдугаар эмнэлгийнхээ засварт 1.2 ТЭРБУМ төгрөг хуваарилжээ


Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны дөрөвүгээр сарын 15-нд эмнэлгүүдэд засварын мөнгө хуваарилах тухай А/206 тоот тушаал гаргажээ. Гэтэл улсын төсвийн 5 тэрбум 766 сая төгрөг буюу татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэх уг засварын ажлын төсвийн хуваарилалт эрхгүй анхаарал татаж байна.


 Тодруулбал, эрхэм сайд дээрх төсвөөс Хоёрдугаар төв эмнэлгийн засварт нийт 1,2 тэрбум төгрөг хуваарилжээ. Араас нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы менежмэнтийн хувьчлалаар “авсан” гэгдэж буй Улсын төв нэгдүгээр эмнэлэгт 379 сая төгрөг хуваарилсан байна.


Мөн Хэнтий аймгийн Гурванбаян тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын их засварт 380 сая төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн нь сонгуультай холбоотой юу гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.


Цар тахлын голомтонд орчихсон ХӨСҮТ, ачааллаа дийлдэггүй ЭХЭМҮТ яахав гэхэд сайд дарга нар, төрийн албан хаагчдад голдуу үйлчилдэг хоёрдугаар эмнэлгийн засварт зориулж 1.2 тэрбум төгрөг тавиад сууж байгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг хувийн ашиг сонирхлоор ажилдаа хандаж байна гэж хардах үндэслэл бий.

Тэрбээр Эрүүл мэндийн сайдаар томилогдоохоосоо өмнө сайд нарын гэх тодотголтой Хоёрдугаар эмнэлгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд өмнөх сайд Т.Мөнхсайханы ойрын хүн гэдгээрээ улстөрийн хүрээнд танигдсан нэгэн.

 Та бүхэн анзаарсан бол иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг өдөр тутам үзүүлдэг, мөн цар тахалтай шууд нүүр тулж буй өрхийн болон дүүргүүдийн, орон нутгийн эмнэлгүүдэд засварын  төсөв тавигдаагүй байгаа юм. Энгийн үгээр хэлбэл, энэ онд Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралт дээрх эмнэлгүүдэд засвар хийгдэнэ гэсэн үг юм.

 Анхан шатны буюу нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэг гэж нэрлэгддэг өрхийн болон дүүргийн, орон нутгийн эмнэлгүүдэд засварын ажил хийгдэхгүй, иргэд эдгээр эмнэлгийн нурах шахсан дүр зургийг цахим сүлжээнд нийтэлсэн хэвээр дахин нэг он улирах нь.

 Ингэж “хувиа бодож, довоо шарлуулсан” Эрүүл мэндийн сайд С.Энхболд ТА Монгол Улсад нүүрлээд буй цар тахалтай хоёргүй сэтгэлээр тэмцэж чадах уу гэдгийг асуумаар байна.


 



Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.180
    2021/04/28

    тиймээ МАН-ынхан ийм л Хулгайчууд ийм Хүнд цаг үед Төсөв хөрөнгөө хэмнэхийн оронд иймэрхүү маягаар Төсөвөөс хулгай хийх л гэж энэ шүү дээ, Вакцин, амьсгалийг аппарат авах болохоор мөнгөгүй гэдэг мөртлөө шүү,

    Хариулах
  • 64.119.16.53
    2021/04/27

    Яадгийн хувиарлахад харин ч уусан усаа мэддэг л хүн байна

    Хариулах
  • 64.119.17.236
    2021/04/27

    Зѳв л бн а

    Хариулах
  • 103.57.93.125
    2021/04/27

    нэг дүгээр эмнэлгийг дэмжих нь зөв дандаа нооронхой эмнэлэг байж байхаар өндөр түвшинд эмчилгээ хийдэг эмнэлэг нэг хоёр байх нь зөв төлбөрөө хийж л байвал эмчлүүлэх л хэрэгтэй байнга доошоо сэтгэж байхаа больё

    Хариулах
  • 103.57.93.125
    2021/04/27

    өөрөө л идчихгүй бол засвар хийж байг дээ эрх нь байна

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/27

      Ичихгүй ш дээ. Мөнхсайханы ачийг хариулахын тулд ажиллана биздээ.Юун ичих

  • 202.126.89.137
    2021/04/27

    Энэ цаг үе. Энэ э.м.сайдыг ээ.энэ хүнд өөрийн толгой байдиймуу ер нь.

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/27

      Энэ хүний толгой Мөнхсайханы 1-р эмнэлгээс шуусан хэдэн тэрбумыг хаах хэмжээний мөнгө олох гацнц өвчинтэй .Олоод өгвөл мөнхсайханд өргүй болноо

  • 64.119.17.236
    2021/04/27

    Saidiin ene ajil bol harin NUDEE olson ajil b na 2-r emnelegee sain saihan bolgood aw! ZOW

    Хариулах
  • 66.181.186.157
    2021/04/27

    2 p эмнэлэгт яагаад ковидтой өвчтөнийг авахгүй байнаа. дарга нарыгаа л авахиймуу.

    Хариулах
  • 66.181.171.26
    2021/04/27

    hurgan zasaa zailuul

    Хариулах
  • 139.5.217.154
    2021/04/27

    Т.Мөнх сайхан нэгдүгээр эмнэлэг ийг хувьдаа авах алхам аа хийчихсэн юм байна ш дээ.

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/27

      ТИйм ш дээ. Тэр хүсэлд нь саад болсон шудраг зарчимч Лхажийг үндэслэгүйгээр ажлаас нь халсаан

  • 64.119.17.236
    2021/04/27

    2 - Emnelgiig sain zasah estoi harin ch baga mongo tawisan b na ! Ulsiin nertei tom emneleg aliin bolgon zus zaria gunduu yawah bilee Said ene udaad sain b na ! Amjilt

    Хариулах
  • 202.126.89.137
    2021/04/27

    Энэ этгээдийг огцрохоор нь хөдөө эмчээр явуулах хэрэгтэй. Дараагийн нүхээ ухаж байгаа юм бн.

    Хариулах
    • 202.9.40.189
      2021/04/27

      INNwgCvN

    • 202.9.40.189
      2021/04/27

      PZzJfAwE

  • 192.82.77.212
    2021/04/26

    Засаг мөнгөгүй, гаднаас тусламж авч байгаа энэ хэцүү цаг үед зөв шийдвэр гэж харагдахгүй бна

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/27

      Идэх нүхээ харна уу? гэхээс биш улс орны эдийн засаг энэ тэр энэ хүнд огт хамаагүй ш дээ ккк

  • 202.21.108.58
    2021/04/26

    100 ortoi emnelgiin urgutgul barichih l mungu bn daa.

    Хариулах
  • 66.181.182.84
    2021/04/26

    Хоёрдугаар эмнэлэгт ер нь тэгж их засвар хийх шаардлага байгаа ч юм уу? Шинэ шд. Өмнөх захирал нь Баясгалан гээд даруу төлөв хүн байсан. Оношилгооны төвийн төслийг мань хүн хийгээд ашиглалтад оруулаад явсан. Энхболд бэлэн юман дээр ирээд би хийсэн гээд гүйсэн гэж эмнэлэгийнхэн нь ярьдаг юм билээ.

    Хариулах
    • 66.181.191.29
      2021/04/27

      Мэддэгүй юм уу? 1-р эмнэлгээс шуусан их мөнгийг Мөнхсайханд олоод өгчивөл ачийг хариулсан болно

    • 66.181.191.29
      2021/04/27

      Мөнхсайханд өрөө төлөхийн тулд мөнгө олох нүх ухах хэрэгтэй