Өчигдөр 69 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага бүртгэгджээ


Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Тэгвэл өчигдөр буюу 04 дүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 717 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 644 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 88 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 11 , гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 25
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 79
  • Хүний биед халдсан 28
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 63 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 69 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 49 тохиолдол гарчээ.

Arslan.mn

Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд өгөх боломжтой.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.193
    2021/04/27

    Энэ асуудал шүү хаанаас архи олж уугаад байнаа Пүрэвдорж бас хаанаас архи олж сороод байнаа би хөл хорио эхэлснээс хойш ганц дусал архи олж ууж чадсангүй аааьдрал тэгш биш байна дахин хөл хорих бол архиа тараагаач үнэгүй эрүүл байснаас согтуу байж байгаад төөргөө харий архи өг уумаар байна найрка ч яахав

    Хариулах