Улсын хэмжээнд 239,971 иргэн коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэжээ

С.Гандэлгэр
2021/04/27

Улаанбаатар хотод үргэлжилж буй коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 57,277 иргэн хамрагджээ. 

Ингэснээр дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд 707,838 хүн эхний тунгийн вакцинаа хийлгэснээр 18-аас дээш насны иргэдийн 35% нь хамрагдаад байна.

Түүнчлэн хоёр дахь тунгийн вакцинжуулалтад 239,971 хүн хамрагдсан. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 12% нь бүрэн тунгаа хийлгэсэн үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна