СЭМҮТ: Эмч нарын 90 хувь нь “Халдвар авахаас айх айдастай“ байна

С.Гандэлгэр
2021/04/27

Эрүүл мэндийн яамны захиалгаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /CЭМҮТ/, АШУҮИС, ХӨСҮТ, хамтран “Монгол улсад бүртгэгдсэн шинэ коронавирүст халдвар (SARS-COV-2)-ын эмнэлзүйн судалгаа”-ны төсөлт ажлын хүрээнд 2020 оны 12 сарын 12-26 өдрүүдэд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх судалгаа хийжээ.

Судалгаанд 21-54 насны 61 эрэгтэй, 100 эмэгтэй хамрагдсан байна. Нийт оролцогчдын 16.8% нь өрхийн эрүүл мэндийн төвд, 40.9% нь дүүргийн нэгдсэн эмнэлэгт, 13.7% нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 24.2% нь төрөлжсөн мэргэжлийн тусламжийн түвшинд ажиллаж байгаа бөгөөд ердөө 0.04 нь бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байгаа ажилтнууд байсан аж. 

Нийт судалгаанд хамрагдагсдын 67.7% нь 7 хүртэлхи цагийн хугацааг гар утасны хэрэглээнд зарцуулж байгаа нь судалгааны үеэр тогтоогдсон байна. Хөл хорионы нөхцөлд ажиллаж байгаа нөхцөлд халдвар авахаас айх айдас нийт эрүүл мэндийн ажилтны 10% буюу 16 нь айдас байгаагүй гэсэн бол, 90% нь халдвар авахаас айх айдастай, үүнээс 29.8% (n=48) нь маш их айдастай байсан гэж хариулсан байв.

Судалгаанд хамрагдагсдын 59% нь сэтгэлийн түгшүүртэй, 44% нь сэтгэл гутралын шинжүүд илэрсэн. Мөн 74.5% нь халдвараас айх айдастай байлаа.

Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллагсдад ажлаас халшрах хамшинжийн илрэлийн түвшин илүү өндөр байжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.29
    2021/04/27

    Аргагүй ш дээ. Эмч ч гэсэн хүн ш дээ.Эрх мэдэлтнүүдийнхийсэн үйлдлийг хаах бамбай юм уу? Элдвээр эмч эмнэлгийн ажилтнуудыг гүтгэн доромжилж нийгмийн сүлжээгээр балбаад байхад би хэни й төлөө ар гэр үр хүүхдээ орхиод аюулт өвчинтэй нүүр тулах ёстой юм гэж хэн ч байсан бодог юм байгаа биздээ.Эргүүлэд тангараг өрлөгсөн эмч ёс зүй хандлаа гээд балбах л байх.Гэхдээ Улс төрчийн бусармаг үйлдлийн бамбай болно гэж тангараг өргөөгүй ээ. Нойр хоолгүй амрахгүй ажилана гэж тангараг өргөөгүй гэдгийг хэлэх нь зүй.Эмч ч гэсэн ар гэр амьдралтай бусдын адил хоол идэх , амрах эрхтэй.

    Хариулах
  • 192.82.80.162
    2021/04/27

    Аргагүй шүү дээ. Ямар робот биш. Өөрөө яахав гэхэд эх эцэг хань ижил үр хүүхдээ бодож байгаа шүү дээ. Ямар робот бишдээ

    Хариулах
  • 202.126.89.137
    2021/04/27

    Юун нялцхай юм бичээд бн. Тангараг өргөсөн юм бол нялуурахгүй ажиллах ёстой. Үүнийг бичсэнээрээ ямар ач хобогдолтой юм гандэлгэр ээ...

    Хариулах