Эрдэнэ сумаас Чандмань сум руу явганаар явсан 2 хүн нас барсан байдалтай олджээ

С.Гандэлгэр
2021/04/27

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн "Гозгор цахир" гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагийн орчим Эрдэн сумаас Чандмань сум руу явган явсан хоёр хүн сурагггүй болжээ. 

Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд иргэн 40 настай эрэгтэй, 21 настай эрэгтэй нарыг эрэн хайх ажиллагааг зохоин байгуулж энэ сарын 26 буюу өчигдөр өдрийн 10:29 цагт Чандмань сумын хоёр дугаар багийн "Хүнхэрийн-Ам" гэдэг газраас цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна