Энэтхэгт гурван өдрийн дотор НЭГ САЯ коронавирусийн тохиолдол шинээр бүртгэгдлээ


1,36 тэрбум хүн амтай Энэтхэг улс коронавируст халдварын хоёр дахь давлагаанд өртөж, эмнэлэг, шарил чандарлах газрууд ачааллаа дийлэхгүйд хүрсэн тул нас барагсдаа машины зогсоолд үддэг болсон тухай бид өмнө мэдээлсэн. 

India nears 200,000 COVID deaths, daily cases fall, army steps in |  Coronavirus pandemic News | Al Jazeera

Уг өвчний улмаас нас барагсдын тоо өчигдөр буюу Лхагва гарагт л гэхэд 3293 болж нэмэгдсэн юм.  Эмнэлэгт ор дүүрсэн тул хүндэрсэн өвчтөнүүд гэртээ эмчлэхээр хичээх ч хүчилтөрөгчийн дутагдалд орж, эмнэлгийн тусламж авч чадалгүй коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нар барж буй юм байна. 

India Again Reports Daily COVID-19 Infection Record | Voice of America -  English

Аз таарч эмнэлэгт хэвтсэн иргэд амьсгалын аппаратад орохын тулд өөрсдийн хүчилтөрөгчийн баллоныг авчрах ёстой, учир нь эмнэлгийн хүчилтөрөгчийн нөөц хэдийн шавхагдсан ажээ.

Гужарат мужийн Сурат хэмээх жижигхэн тосгонд л гэхэд өдөрт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн 150 хүнийг эмнэлгийн ор дүүрсэн тул гэрлүү нь буцааж байгаа гэнэ. 

India coronavirus cases surpass 5 million as hospitals struggle to find  oxygen

Энэтхэгтэй хил залгаа Пакистан , Непал, Мьянмар, Бутан болон Бангладеш улсууд шуурхай арга хэмжээ авч, хилээ хаах хүртэл хязгаарлалт тогтоогоод буй юм. 

Энэтхэгийн зүүн хойд хэсгээр хиллэдэг Непал улсад л гэхэд хоёрдугаар сард өдөрт 50-100 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол өдгөө мянга мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь хилээ хааж, хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага үүсгэж байна. 

UK, Hong Kong start travel curbs to India, Delhi goes into Covid lockdown

Нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа учир Энэтхэг улсын эрх баригчид өнөөдрөөс эхлэн 15 хоногийн турш хатуу хөл хорио тогтооно хэмээн мэдэгдээд байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.