ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакциныг бүртгэлээ

С.Гандэлгэр
2021/05/08

ДЭМБ-аас БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакциныг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт”-д бүртгэсэн байна. Энэ талаар ГХ-ны сайд цахим хуудастаа жиргэжээ. Тэрбээр:

"Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакцин (бидний хэрэглэж буй)-ыг “Яаралтай журмаар хэрэглэх жагсаалт”-д бүртгэснээр тус вакцин ДЭМБ-ын аюулгүй байдал, үр нөлөө, чанарын баталгаажуулалтыг авсан 6 дахь вакцин боллоо.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын шинжээчдийн зөвлөх бүлэг уг вакциныг 18 наснаас дээш бүх насныханд тарих зөвлөмжийг гаргалаа.

Ковид-19 цар тахлын эсрэг бүх вакцин энэхүү хязгаарлагдмал зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа бөгөөд одооноос Веросэлл вакцин “Ковакс” хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн бүхий л улсуудад хэрэглэгдэнэ."  гэсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.205
    2021/05/08

    Тэгэлгүй дээ. Хятад улс анагаах ухааны салбарт өн эртний хөгжлийн түүхтэй билээ. Их мэдэгчид, шүгэл үлээгчид ичсэндээ таг болжээ.

    Хариулах
  • 66.181.183.70
    2021/05/08

    Bitgii shaa

    Хариулах