Урьдчилсан дүнгээр МАН 62 суудал авч ялалт байгуулаад байна

2020 оны 06 сарын 25

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ыг бүрдүүлэх найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өчигдөр болж амжилттай хаагдлаа. Санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН 62, АН 11, “Та, бидний эвсэл” нэг, “Зөв хүн электорат” эвсэл нэг суудал авч, бие даагч нэг хүн сонгогдсон байна.

Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвслийн нэр дэвшигчид болон 121 бие даагч, нийт 606 хүн өрсөлдсөн юм. Цар тахлын халдварын эрсдэл, аадар бороотой байсан ч ирц бүрдэж, сонгогчид идэвхтэй оролцож саналаа өгсөн билээ. Ирцийн хувьд 17 цагийн байдлаар СЕХ-ноос 18-25 насныхан 43 хувьтай байна хэмээн мэдэгдэж байсан. Харин 35-аас доош насныхан нийт сонгогчийн 41 хувийг эзэлж байв. 

 Сонгогчдын нэрийн жагсаалтад хоёр сая 3969 сонгогч бүртгэгдсэнээс нэг сая 475 мянга 895 сонгогч саналаа өгч сонгогчдын ирц 73.65 хувьтай байлаа. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.