Цар тахлын үед үүргээ сайн биелүүлсэн 3 ихэр болон 6 хүүхэдтэй алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

С.Гандэлгэр
2021/05/15

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажилласан юм.

Тэгвэл  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цар тахлын үед ачааны хүндийг үүрч, үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагчдынхаа төлөөлөл болох Цагдаагийн ерөнхий газрын 8 алба хаагчид 100 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй эрхээр орон сууц худалдан авах батламжийг гардуулж өглөө.

Батламж авсан алба хаагчид дунд 6 хүүхдийн аав болон 3 ихрийн аав болсон өнөр бүлийн өрхийн тэргүүнүүд багтсанд байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах нөгөөтэйгүүр коронавируст халдвар /covid-19/-ын цар тахал, эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна