Израил улсаас дөрвөн иргэнээ татан авна


Израил, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч буй. Үүнтэй холбогдуулан нутаг буцах хүсэлт гаргасан дөрвөн иргэнээ энэ сарын 28-ны Станбул-Улаанбаатарын нислэгээр татан авахаар болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Тус яамнаас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар манай улсын 60 гаруй иргэн Израилд амьдарч буй юм байна. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд цөөн тооны оюутан байдаг аж.

Гадаад харилцааны яамнаас Израилд оршин суугаа монгол иргэдэд анхаарал тавих, тэдгээрийн нөхцөл байдлыг тодруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах талаар тус улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгсөн байна. Түүнчлэн 2007 оноос хойш Израил улсад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй манай улсын Өргөмжит консулд мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд халдлагад өртсөн мэдээлэл байхгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна