Н.Төгсцогт аваргын төлөөх тоглолтоо "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболд​од зориулна

С.Гандэлгэр
2021/05/17

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, “King Tug” хочит тэрбээр энэ сарын 29-нд тулалдах байсан ч, өрсөлдөгч жиндээ орж чадаагүй гэх шалтгаанаар цуцлагджээ.

Түүнийг ирэх долдугаар сард аваргын бүсийн төлөө Гари Рассел Жуниортой дахин тулалдах мэдээлэл байна. Тэгвэл энэхүү тулаанаа "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ариунболдод зориулан тоглохоор болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Учир нь Н.Төгсцогтыг АНУ-д мэргэжлийн спортоор хичээллэх, шийдвэр гаргаснаас хойш зургаан жилийн хугацаанд “Алтан Дорнод Монгол” компани түүнийг тасралтгүй дэмжин, цалин урамшуулал олгож байжээ. Тиймээс Н.Төгсцогт аваргын төлөөх энэ удаагийн тоглолтоо, үнэнч дэмжигч Т.Ариунболдод зориулах юм.

Сонирхуулахад, гурван жилийн өмнө Н.Төгцогт Колумб боксчинтой хийсэн тулааныхаа рингэнд өмсөх өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг залж байсан юм. Тухайн үед Н.Төгцогт нь боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичиж, багшийнхаа дурсгалд зориулж Н.Төгсцогт хүндэтгэл үзүүлж байв



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.205
    2021/05/17

    Заа одоо айн жалут д юу болсоныг сонсоо биз балбаад өгөөрөй аваргаа, эхнийх дээр нь тэрийг яриад өгөх олпоогүй л юм байх даа, рассал хүртэл өвгө дээдсийхээ адил монголчуудыг зогсооно гээд бхад тэрийг судалж асуудаггүй, мах сайн идээрэй ялангуяаа хорхог

    Хариулах