ЭМЯ: 349 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 7 хүн нас барлаа

23 цаг 6 минутын өмнө

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 7,791 зорилгоор шинжилгээ хийх явцад 349 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 49,524 болж байгаа. 349 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд 318 нь Улаанбаатар хотод 25 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 42,721 боллоо.
Өнгөрсөн хоногт 51-94 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна