Хашаандаа тоглож байсан хоёр хүүхэд БЛОКОНД даруулж, нэг нь амиа алджээ

2020 оны 06 сарын 30

Өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 28-ны 13.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутагт хоёр хүүхэд амбаарын нурангид дарагдаж нэг нь амиа алдсан золгүй осол гарчээ. 

Эх сурвалжуудын мэдээлснээр тус хорооны Баянцагааны гудамжинд оршин суудаг айлын хоёр болон зургаан настай охид нь хашаандаа тоглож байгаад нүүрсний амбаарынхаа блокт дарагдсан байна. Суурь цутгаж бариагүйгээс хөрс нь үерийн усанд урсан харамсалтай осол гарсан аж. Ослын улмаас эгч нь амиа алдаж, хоёр настай охин ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Иймд эцэг эхчүүдийг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, орчны аюулгүй байдлаа сайтар хангахыг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.