Төв талбайд өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн хэргийг хаажээ

6 цаг 59 минутын өмнө

Одоогоос гурван сарын өмнө төв талбайд нэгэн иргэн өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн харамсалтай, сэртхийлгэм хэрэг гарсан. 

Тэгвэл Сүхбаатарын талбайд амиа егүүтгэсэн иргэний хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг гарсан. Тухайн үед ойрхон явсан иргэд галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бөгөөд тухайн үед хэргийг харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна