Шинэ цэргээ зодож, дэглэсэн дарга нарт 6 сарын хорих ял оноолоо


Өнгөрсөн хоёрдугаар сард /2021.02.25/ цахим орчинд цэргүүд оны ялгаагаар нэгнийгээ дэглэж буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн. Тодруулбал, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан ирсэн залуусыг дэглэж буй уг асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Дээрх хэргийг цэргийн албанаас халагдаад явсан Э.Мөнхбаатар, Н.Одмандах, Ц.Энхбат нар үйлдсэн нь тогтоогдож Баянзүрх дүүргийн Прокурорын газраас дээрх гурвэн хүнд Эрүүгийн хуулийн 28,3-1-т заасан "Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн" , 28.4-1-т заасан "Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглсэн" гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Ингээд шүүх хурлаас шүүгдэгч Э.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн 28,3-1 дэх хэсгийн дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн 28.4-1 ийн бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн байна.

Эл хэрэг төдийгүй цэргүүд шил дараалан амиа алдсан хэргээс болж олон  ээж аав хүүгээ цэрэгт, армид явуулахаас айсан, тэр нь ч аргагүй юм.
Энэ бол Монголын армид амь бөхтэй оршдог дэглэлт нэртэй хүчирхийллийн нэгээхэн жишээ. Иймэрхүү хүчирхийлэл гарсны дараа цэргийн анги нэгтгэлүүдэд хариуцлагын тухай хөнддөг. Гэвч, тэрхэн зууртай шуугиад өнгөрөхөөс биш арми дахь хүчирхийлэл нь яг бахь байдгаараа үлддэг байсан бол хэзээ болсноос үл хамаараад ийнхүү хариуцлага  тооцож эхэлсэн нь зөв жишиг юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна