Г.Занданшатар УИХ-ын даргаар УЛИРАН сонгогдлоо

2020 оны 06 сарын 30

Анхдугаар чуулганы хуралдаан түр завсарлаж, 16.00 цагт үргэлжлүүлэн хуралдав. Хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдаг. Үүний дагуу 62 суудал авсан МАН УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгохоор нэр дэвшүүлж анхдугаар чуулганаар хэлэлцүүллээ.  

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар түүнийг улираан сонгохыг дэмжлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.