Нийслэлийн хүн амын 45.2 хувь нь авто замын түгжрэлийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна


Засгийн газрын өнөөдрийн /2021.05.19/ ээлжит хуралдаан өргөтгөсөн байдлаар эхэлж, Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна.

Нийслэл хотод авто замын түгжрэл хамгийн түрүүнд шийдэх асуудлуудын нэг болоод удаж байгаа. Хотын оршин суугчдаас нийслэлийн тулгамдсан асуудлын талаар судалгаа явуулахад 45.2 хувь буюу хамгийн олон хүн хотын авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг санал өгсөн байна. Түгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг арилгах, хотын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон тулгамдсан асуудал байгааг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээллээ.

   Эдгээр тулгамдсан асуудлыг Засгийн газар нэгдсэн бодлогоор шийдвэрлэх нь зүйтэй юм. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас тодорхой тогтоол гарч, асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг мөн хэлэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 1.75.214.135
    2021/05/19

    Mgl chuud mini tegej amdraliinha altan thag.g zam iin tugjrelj ungruuj baisn.s ajildaa alhaj baih heregtei hamgiin saind bodhod eruul mended herehtei hoggui orching burduulj bugd alhaj ajildaa yavah huv hunii eruul mended hertei baim.r san

    Хариулах