ҮАГ: Аудитын урьдчилсан судалгааны ажилд оролцох хүсэлтэй мэргэжлийн холбоод, академик байгууллага, иргэдийг бүртгэж байна


Үндэсний Аудитын Газар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны “Аудитын сэдэв батлах тухай” 2020 оны 5 дугаар тогтоол, “Төрийн аудитын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай” тушаалыг тус тус үндэслэн “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө”-д гүйцэтгэлийн аудит хийхээр төлөвлөн урьдчилсан судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Аудитын үр дүнд мэргэжлийн холбоод болон академик байгууллагын төлөөлөл, иргэдийн санал, оролцоо, өгсөн санал чухал үүрэгтэй тул энэ Баасан гаригт цахим уулзалт /zoom/ хийхээр төлөвлөж байна.

 “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт аудитын талаар тодруулах бол uyangae@audit.gov.mn цахим хаяг, 90089911 дугаар утсаар, цахим уулзалтад оролцохоор бүртгүүлэх бол khongorzulz@audit.gov.mn цахим хаягаар болон 99155055 дугаарын утсаар холбогдоно уу.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна