Ерөнхийлөгчийн хоригийг ТББХ хүлээж авсангүй

С.Гандэлгэр
2021/05/19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 6-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Уг хоригийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.05.19/ хэлэлцээд хоригийг хүлээж авсангүй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: 

УИХ Цэцийн дүгнэлтийг хуулийн хугацаанд нь хүлээн авч, хуульд өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлт дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж мөрдөгдсөн. Гэтэл Ерөнхийлөгч тавдугаар сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөд бүхэлд нь хориг тавьсан. Хууль хэрэгжиж эхэлсэн хугацаатай нь зэрэгцүүлж Ерөнхийлөгч хориг тавьсан бол тухайн хориг тавьсан заалтууд түдгэлзэх байсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хориг тавьсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үйлчлэл хүчин төгөлдөр.Үүгээр үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 81.2 хувь нь дэмжсэнгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна