Нэгдүгээр сараас хойш Хөвсгөл аймагт 61400 гаруй удаа газар хөдөлжээ


Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн "Адуун" гэдэг газар  тавдугаар сарын 19-ний  05:00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ үеэр иргэдэд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

 Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 210 удаагийн хөдлөлт болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна