Н.Түвшинбаярын цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна


Олимпын аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож хүнд гэмтэл учруулсан. 

Тиймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч  байгаа аж. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийдэх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна