Д.Нямхүү: Шинэ тохиолдол илэрсэнгүй, нэг хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

2020 оны 07 сарын 02

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020.7.01нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 246 хүний давтан шинжилгээ, Франкфурт-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Идэвхтэй тандалтын зорилгоор дотоодын эмч, эмнэлгээс авсан санамсаргүй түүврийн 9 сорьцод хийхэд коронавирус илрээгүй. /СБД, Чд- эмнэлгээс авсан сорьц/. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ сөрөг гарлаа. 

Батлан хамгаалах сургуулийн 22 настай оюутан  48 хоног эдгэрч өнөөдөр дараагийн сувилалруу шилжлээ. 

МУ-д батлагдсан тохиолдол : 220

  • 177 эмчлэгдэж, эдгэрсэн 
  • 43 эмчилгээнд
  • 37 хөнгөн
  • 6 хүндэвтэр

Aрхаг хууч өвчтэй, чихрийн шижинтэй 1 хүн эмчилгээнд байна. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийн хүлээн авалт, байрлуулалт, бэлтгэл ажил явагдаж байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.