ЭМЯ: 519 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 519 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 50618 боллоо. Үүний 461 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол 52 тохиолдол хөдөө орон нутгаас бүртгэгдсэн байна. 

805 хүн эдгэрч, эмнэлгээс, гэрийн ажиглалтаас гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 44391 болж буй юм.
Мөн найман хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна