ЭМЯ: 629 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 629 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 51247 боллоо. Үүний 603 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол 24 тохиолдол орон нутгаас бүртгэгдлээ.

754 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 45145 болсон юм.

Мөн 5 хүн коронавирусийн улмаас нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нийт коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 240 болж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна