Н.Энхбаяр: С.Ганбаатар биднээс илүү Х.Баттулгын үгийг сонсдог


МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАХН, МАН-ын дунд маргаан дэгдээж байсан асуудал бол МАНАН үзэгдэл. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдлийн хор уршгийг МАН-ын удирдлагууд мэдэрч эхэлсэн. Ингээд МАНАН үзэгдэлтэй тэмцэж, ухамсартай алхам хийж, бидний зөв байсан гэдгийг нотолсон. 

Нэг хоёр хүнийг муулаад энэ Монгол Улсыг засах, сайхан болгох ажлыг хийхгүй. С.Ганбаатар минь.  Хүн муулалгүй, тогтолцоог засаж ажиллая. Оюутолгой том орд нь үнэн. Гэхдээ нэг том ордыг биш нийт байгалийн баялгийн тухай ярья гэсэн санал тавьсан. С.Ганбаатар өөрөө энэ асуудлыг ойлгож байгаа юм шиг л байсан. Харамсалтай нь С.Ганбаатар маань бидний үгийг сонсохоос гадна Х.Баттулга Ерөнхийлөгчийн үгийг илүү сонсдог гэдгийг нь мэдсэн. Би тэрийг мэддэггүй байсан. Журмын нөхөр учраас бид ний нуугүй л ярилцдаг байсан. Гэхдээ цаана нь Х.Баттулга Ерөнхийлөгч манай С.Ганбаатарт биднээс илүү нөлөөтэй юм байна гэдэг нь сая мэдэгдлээ, түүний АН-д элссэн үйлдлээс харахад.

АН-д орох орохдоо Х.Баттулгын АН-д ороод Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн байдлаар тэр намынхаа дүрмийг зөрчиж алдаа гаргаж байна лээ. АН-ын дүрэмд намын гишүүнээр ЗУРГААН сараас доошгүй хугацаанд байсан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн дүрэмтэй юм байна лээ. Тэр дүрэм нь байсаар байтал АН-д элсээд, элсэхдээ Х.Баттулгын АН-д элсэж алдаа гаргаж байгаад нь харамссан. Гэхдээ хувь хүний тухай ярих сонирхолгүй байдаг учраас бид араас нь янз бүрийн юм яриагүй. Болсон явдал ерөөсөө ийм.
Тохирсон зарчим намын албан тушаал дээр МАХН-д квот өгсөн байгаа. Ойролцоогоор 30 орчим хувь ч гэдэг юм уу. Жишээ нь МАХН-ын гишүүдээс МАН-ын Удирдах зөвлөлд НАЙМАН хүн очно. Бага хуралд 110 хүн очно. Нийслэл аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүнд тус бүр ЗУРГААН хүн, дүүрэг сумын намын хорооны тэргүүлэгчид ДӨРВӨН хүн, хорооны тэргүүлэгчид мөн ДӨРӨВ ДӨРВӨН хүн очно. Ингээд улсын хэмжээгээр үзвэл намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2100-2200 орчим хүн очно. Энэ бол намын дотоод асуудал. Төр засгийн албан тушаал дээр бол бид нар ҮХНӨ-ийг хийх, засах, байгалийн баялгийг ард түмэндээ өмчлүүлэх орон сууцны төсөл хэрэгжүүлэх, өргүй Монгол гээд бага хүүтэй зээлийг ард иргэддээ өгөх энэ ажилд бол мэдээж хэрэг МАХН-ын хүмүүс дайчлагдах байх гэж бодож байгаа. 
Миний хувьд МАН-ын ямар нэг албан тушаалд очихгүй гэж бодож байгаа. УЗ, Бага хурал, намын хяналтын байгууллагад орохгүй. Намын ямар нэгэн ажил хийхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл залуучууд ажиллах хэрэгтэй. хэмээсэн юм.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.215
    2021/05/23

    Hi.N.ENKHBAYR NI GAHBAATARIN DERGED HIISEN YMTAI, HELEH UGTEI MEDLEG BOLOBSROLTOI DELHIID TANIGDSAN ULS TORCH YM SHUU.HUNII TUSIIG AMARHAN MARTDAG BOLJEE.SAYHAN ORGUI MOHGOL BOLGOOD BID HAGARTLAA BAYRLAA BIZDEE!!!

    Хариулах
  • 103.57.95.232
    2021/05/22

    Чиний үгийг сонсож яах юм бэ? Зууны манлай алигалчин,Авлигалын загалмайлсан эцэг,Хулга

    Хариулах
  • 122.201.21.73
    2021/05/22

    Ард түмэн угаасаа харсан.

    Хариулах
  • 66.181.179.91
    2021/05/21

    Өтөл буурал өвгөн үхэхийн хооронд хүмүүсийн дунд хов хаяастай л байх юмаа. Өтлөх тусмаа сэтгэл зөөлөрч бусдын гэмийг уучлах боллоо гээд Жаргалсайханы дуу бий дээ.

    Хариулах
  • 202.179.24.156
    2021/05/21

    namiin bytezt orno gedeg n alban tyshaal avnaa l gesen yg.110 baga hyral gedeg n arai ih bn.ug n iim tohiroo hiihgyi l baih heregtei baisan gej bodoj bn. minii bodloor ygshil n ardiin nam gishyyn baigaad hy namd orson gishyydiig l namiin bytzed oryylj boloh ium

    Хариулах